Оюутны наадмын гандболын тэмцээний хэсгийн тоглолтууд үргэлжилж байна
![](/media/mssf/content/Games2020/handball/124764880_3749055091813386_366413898930529768_o.jpg)
Монголын оюутны спортын V наадмын хоёр дах спортын төрөл болох гандболын тэмцээн өнөөдөр Буянт-Ухаа спортын ордонд эхэлж, нэгдүгээр шатны хэсгийн тоглолтууд явагдаж байна. Гандболын тэмцээнд эрэгтэй 13 баг, эмэгтэй 11 баг өрсөлдөж байгаа юм.
![](/media/mssf/content/Games2020/handball/124353127_3749039581814937_6139876492672096982_o.jpg)
Эмэгтэй багууд тус бүр эхний тойргийн тоглолтоо дуусгасан бөгөөд А хэсэгт ИЗОУИС, B хэсэгт ҮБХИС, ДХИС, С хэсэгт ХААИС, МУИС-ийн багууд эхний тоглолтонд хожин өрсөлдөгчдөө буулган авч 2 оноотой хэсгээ тэргүүлж байна. Харин эрэгтэй багуудаас А хэсгийг ШУТИС, ХААИС, В хэсгийг ҮБХИС, С хэсгийг ИЗОУИС, D хэсгийг ҮБТДС багууд тэргүүлж байна.
![](/media/mssf/content/Games2020/handball/124149303_3749051928480369_8673745621605642177_o.jpg)
Тэмцээний дэлгэрэнгүй дүнтэй Монголын гандболын холбооны албан ёсны вэбсайтаас танилцана уу.