ОЮУТНЫ ДЭЛХИЙН АВАРГЫН ШАТРЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ.
Олон улсын оюутны спортын холбоо FISU шугамаар албан ёсоор зохиогдож байгаа Оюун ухааны оюутны ДАШТ Польшийн Быдгощец хотноо 2020 оны 10 сарын 26-30-нд явагдаж эхэллээ. Энэхүү тэмцээн 2 төрлөөр шатар, хөзрийн тэмцээн явагдаж нийтдээ 41 орны 500 гаруй тамирчид багаараа орон өрсөлдөж байгаа юм.
Монголын оюутны спортын холбоо нь Монгол улсаа төлөөлүүлэн М.У.И.С Б.Т.Т Спорт Клуб МУИС Биеийн Тамирын Тэнхим
МУИС-ийн шатрын багийг 6 хүний бүрэлдэхүүнтэй сонгон авч, оролцуулахаар шийдвэрлэн мэдүүлгээ FISU болон тэмцээний ЗБХ-нд гаргасан юм. Тэмцээн өчигдөр буюу 10 сарын 26-ны орой Монголын цагаар 21:00 эхлэн явагдаж эхлэн эхний өрөгтөө манай тамирчид бүгдээрээ ялалт байгуулав.
Оюутны ДАШТ-д оролцож байгаа багийн бүрэлдэхүүнээ одоо танилцуулая.
1.МУИС-ийн БС-ийн оюутан, сонирхогчдын дэлхийн аварга, Монгол Улсын аварга, Бодлого бодолтын залуучуудын аварга Их мастер Сумъяагийн Билгүүн
2.МУИС-ийн БС-ийн оюутан, Азийн залуучуудын хошой аварга, Монгол Улсын аварга, оюутны 5 удаагийн улсын аварга, Өсвөрийн 10 удаагийн аварга, эмэгтэй их мастер Үүрцайхын Үүрийнтуяа
3. МУИС-ийн ШУС-ийн БУС-ын оюутан, өсвөрийн УАШТ-ний аварга, зүүн азийн аварга, оюутны улсын аварга FIDE мастер Бямбасүрэнгийн Гарьдмагнай
4.МУИС-ийн БС-ийн оюутан, өсвөрийн УАШТ-ний 3 удаагийн аварга, FIDE мастер Батсайханы Отгонсувд
5.МУИС-ийн БС-ийн оюутан, өсвөрийн УАШТ-ний 6 удаагийн аварга, Монгол улсын аварга, Азийн залуучуудын хүрэл медальт, Олон улсын мастер Үүрцайхын Агьбилэг
6. МУИС-ийн ШУС-ийн НУС-ын оюутан, өсвөрийн УАШТ-ний 3 удаагийн аварга, спортын мастер Эрдэнэ-очирын Нямбилэг нарын зэрэг тамирчид орж өрсөлдөж байна.
Монгол Улсаа төлөөлөн орж байгаа МУИС-ийн баг тамирчдыг тус сургуулийн биеийн тамирын тэнхимийн багш Б.Болд-Эрдэнэ хариуцан ажиллаж байгаа юм.
Сонирхолтой нь энэ тэмцээний багийн бүрэлдэхүүнд эгч дүү Ү.Үүрийнтуяа, Ү.Агьбилэг нар Монгол улс, МУИС-ийг төлөөлөн оролцож байгаагаараа өвөрмөц онцлогтой болж байна.
Дашрамд дурдахад Монголын оюутны баг тамирчид шатрын оюутны ДАШТ-д анх 1994 оноос эхлэн 10 удаа 72 хүний бүрэлдэхүүнтэй оролцож, энэхүү тэмцээнээс 2 алт, 2 мөнгө, 4 хүрэл медалийг ганцаарчилсан болон багийн төрөлд хүртэж байв. Энэ тэмцээнийг Монгол Улс 2002 онд Улаанбаатар хотноо хүлээн авч амжилттай зохион байгуулж байжээ.
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО