ОЮУТНЫ ВОЛЕЙБОЛЫН АВАРГА БАГУУД ТОДОРЛОО



Монгол Улсын Оюутны аварга шалгаруулах 2016 оны спортын тэмцээнүүд жүдо, гандбол, волейбол, шатар, ширээний теннис, таеквондо, сагсан бөмбөг, чөлөөт бөх, футзал, модон бөмбөгийн 10 спортын төрлөөр Улаанбаатар хотноо энэ оны 2 дугаар сараас эхлэн зохион байгуулагдаж байна.

Волейболын тэмцээн энэ оны 3 дугаар сарын 4-наас 3 дугаар сарын 8-ны өдрүүдэд Олон улсын Улаанбаатарын их сургууль болон ШУТИС-ийн спортын зааланд амжилттай явагдаж өндөрлөлөө.

Тэмцээнд нийслэлий 12 их, дээд сургуулийн эрэгтэй 11, эмэгтэй 11 багийн 270 гаруй оюутан тамирчид оролцон хурд хүчээ сорин өрсөлдөж аваргуудаа тодруулсан бөгөөд ерөнхий шүүгчээр Монголын волейболын холбооны шүүгч ц.Алтанбулагаар ахлуулсан шүүгчдийн бүрэлдэхүүн удирдаж, ерөнхий зохион байгуулагчаар МОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, ШУТИС-ийн багш С.Энхтуяа хариуцан явууллаа. Волейболын тэмцээний эхний байруудад:

Эрэгтэй баг

  • С.Амгаабазар дасгалжуулагчтай Б.Ганзориг ахлагчтай ХААИС
  • Э.Эрдэнэбилэг дасгалжуулагчтай Г.Золбаяр ахлагчтай МУИС
  • М.Бат-очир дасгалжуулагчтай Д.Даваасамбуу ахлагчтай ШУТИС

Эмэгтэй баг

  • Ч.Ням дасгалжуулагчтай Г.Хонгорзул ахлагчтай ШУТИС
  • Э.Эрдэнэбилэг дасгалжуулагчтай Д.Сосорбурам ахлагчтай МУИС
  • Б.Хэрлэн дасгалжуулагчтай Б.Түвшинуаргал ахлагчтай ҮБТДС-ийн баг тамирчид

Байгууллагын дүнгээр:

  • О.Баатарзоригт дасгалжуулагчтай ШУТИС
  • Л.Эрдэнэпүрэв дасгалжуулагчтай МУИС
  • Б.Хэрлэн дасгалжуулагчтай ҮБТДС-иуд эхний байрыг эзлэсэн байна.

Тэмцээний үеэр МОСХолбооноос шилдэг эрэгтэй тоглогчоор ХААИС-ийн тамирчин Т.Доржнамжаа, эмэгтэй шилдэг тоглогчоор ҮБТДС-ийн тамирчин Д.Эрдэнэбулган нарыг шалгаруулан өргөмжлөл, алтан медаль, тусгай шагналаар шагнав.

Тэмцээний төрөл тус бүрт амжилттай оролцож хувийн дүнгээр эхний 3 байр эзэлсэн баг, багийн спортын төрлийн тамирчдыг Оюутны улсын аварга шалгаруулах 2016 оны тэмцээний алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөлөөр шагнаж урамшууллаа.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО