"Оюутны биеийн тамирын боловсрол, спортын хөгжилт" сэдэвт эрдэм шинжилгээний хурлын хөтөлбөр гарлаа


Монголын оюутны спортын V наадмын хүрээнд болох "Оюутны биеийн тамирын боловсрол, спортын хөгжилт" сэдэвт эрдэм шинжилгээний хурал 11 сарын 12-13-нд МУИС-ийн Төв номын сангийн 502 тоот эрдмийн танхимд болж, доорх илтгэлүүдийг хэлэлцэнэ.

Энэхүү хурлыг БШУЯ, БТСУХ, Монголын оюутны спортын холбоо, МУИС, Үндэсний БТДС-иас хамтран оюутны Универсиад наадмын зааврын дагуу явуулж байгаа юм.

Илтгэлийг ирсэн дараалалын дагуу хэлэлцүүлэхээр хөтөлбөрт орсон. Эрдэм шинжилгээний хуралд нэг сургуулиас 1 багш, залуу судлаач, 1 оюутан нар мандат авч оролцох юм.

Оюутан, багш нарын илтгэлийг шалгаруулан наадмын өргөмжлөл, медаль, үнэ бүхий зүйлээр шагнана.

Хурлыг зохион байгуулах ажлын хэсэг ҮБТДС дээр байгуулагдсан бөгөөд шинжлэх ухааны доктор Л.Алтанцэцэг ахлан, эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Д.Баасанхүү -89890215 нар хариуцан ажиллаж байна. Асууж тодруулах зүйл гарвал ажлын хэсэгтэй холбогдоно уу.

Хурлын материалаар эмхэтгэл гарна.