ОУОСХ-НЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЖ БАЙНА
Дэлхийн Оюутны Спортын өвлийн “Универсиад” 28 дугаар их наадмын үер ОУОСХ (FISU)-ны ээлжилт эрдэм шинжилгээний хурал 2 дугаар сарын 3-4-ний өдрүүдэд Алмата хотын Биеийн тамир, спортын академи дээр явагдана. Хуралд Үндэсний БТДС-ийн захирал, шинжлэх ухааны доктор, профессор Л.Алтанцэцэг оролцож, 15:00 цагаас "Монголын Оюутан Залуучуудын морфофункцианаль үзүүлэлтийн сүүлийн 50 жилийн өөрчлөлт" сэдэвт илтгэлийг хэлэлцүүлсэн байна.
Энэ удаагийн хурлаар биеийн тамир, спортын олон асуудлуудыг хэлэлцэж, эрүүл мэнд, биеийн тамирын соёл, спортын технологийг тодорхойлох, залуучуудын оролцоог бэхжүүлэх зорилготой юм. Хурал “Оюутны спорт, Эрүүл мэнд болон ирээдүйн нийгэм” гэсэн сэдэвтэй бөгөөд 30 гаруй орны 150 гаруу эрдэм шинжилгээний илтгэл ирүүлсэн байна. Эдгээр илтгэл нь үндсэн ба салбар хорооны хурлаар хэлэлцүүлэгдэн бусад илтгэлийг ханын самбарт байрлуулан олон нийтэд дэлгэн харуулж, сурталчилан мэдээлжээ.
ОУОСХ-ны Ерөнхийлөгч ноён Олег Матыцен хурлыг нээн үг хэлж, Украйны боловсрол, спортын үндэсний их сургуулийн захирлын зөвлөх, профессор ноён Владимир Платонов хэлэлцэх чухал сэдвийн талаар танилцуулга хийв.
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО