ОУОСХ-ны эмнэлгийн хорооноос гаргасан мэдэгдэл
Эмнэлгийн хорооны дарга, АНУ-ын иргэн, доктор Лауренц Д.Ринк, МЕРС, 2015.06.04
Сүүлийн үед Ойрхи Дорнодын орнуудад газар авч байгаа Корона вирус /Middle East Respiratory Syndrome-MERS/ гэж нэрлэгдэх амьсгалын замын өвчин БНСУ-д тархаж буй талаар ОУОСХ-ноос та бүхэнд мэдэгдэхийг хүсэж байна. Анхны өвчтөний шинж тэмдэг 5 сарын 11-ний өдөр илэрсэн ба тус өвчтөн нь Ойрхи Дорнодоос ирсэн нь тогтоогджээ. Тэрээр тусгаарлагдахаас өмнө 2 эмнэлэг, 2 поликлиникт очсон байна. Өнөөдрийн байдлаар 25 лабораторийн судалгаа хийгджээ. МЕРС нь хамгийн анх Сауди Араб улсад 2012 онд тогтоогдож байсан амьсгалын замын гаралтай шинэ төрлийн өвчин юм. Халуурах, ханиалгах, амьсгал давхцах зэрэг нь МЕРС-ийн гол шинж тэмдгүүд болно. Хатгаа бас нэг шинж тэмдэг ба ходоод гэдэсний өвчний шинж тэмдэгүүд илрэх тохиолдол байна. МЕРС өвчтэй хүмүүсийн ойролцоогоор 1/3 хувь нь нас баржээ. МЕРС-ийн өвчлөлтийн ихэнхи шалтгаан нь хүнээс хүнд дамжих халдвар гэж ойлгож болох ба энэ өвчний гол шалтгаан “Тэмээ” гэж үздэг. Хэрэв хоёр хүн их дотно харилцаатай биш л бол тус өвчин нь хүнээс хүнд тийм хялбар дамждаггүй юм. БНСУ-ын Засгийн газраас энэхүү вирусийг өргөн тархахаас болгоомжлох үүднээс тун яаралтай урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна. МЕРС нь хүчтэй вирус хэдий ч Универсиад наадамд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй байх болно гэдэгт найдаж байна.
Хэрхэн урьдчилан сэргийлж, эмчлэх вэ? Одоогийн байдлаар ямар нэгэн вакцин, эмчлэх тодорхой арга байхгүй байна. Өвчтөний биеийн бодит байдлаас харгалзан эмчлэх боломжтой болно. Ферм, зах, малын хашаа зэрэг мал, амьтан байдаг газар руу явахдаа эрүүл ахуйн ариун цэврийг сайтар сахихыг анхааруулна уу. Мах, сүү зэрэг малаас гаралтай түүхий эд, боловсруулаагүй бүтээгдэхүүнүүд нь олон төрлийн вирусыг агуулж байдаг учир хүний биед халдварлаж МЕРС өвчнийг үүсгэх аюултай болохыг тогтоожээ. Зохих ёсоор нь жигнэн боловсруулж, ариутгасан малын гаралтай бүтээгдэхүүнүүд найрлагын хувьд аюулгүй юм.
Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас энэхүү вирусыг хяналтандаа авч, шинжлэх ухааны болон клиникийн эмч нарыг БНСУ-д томилон ажиллуулж байна. Хилээр орж гарах хяналтын дэлгэц болон аялал, худалдааны хязгаарлалт хийх талаар ямар нэгэн зөвлөмжийг Дэлхийн эрүүл Мэндийн байгууллагааас гаргаагүй байна.
ОУОСХ-ны Эмнэлгийн хороо болон Универсиад наадмын Зохион байгуулах хорооноос өвчний шинж тэмдэгийг илтгэх, тогтмол харилцаа холбоо, тусгаарлалт, хөл хорих зэрэгтэй холбоотой хатуу арга хэмжээг авахаар тогтоожээ. Өнгөрсөн хугацаанд тохиолдож байсан САРС зэрэг халдварт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлж, ямар замаар эмчилж байсан зэрэг аргуудыг судлан энэ удаад хэрхэн үүнээс гарах талаар олон улсын албан ёсны тайлбарыг бид хүлээн авсан.
ОУОСХ-ны Эмнэлгийн хорооноос Зуны Универсиад наадмын оролцогч, зочдод дараах зүйлсийг зөвлөж байна.
а/ Хэрэв тодорхой хугацаанд халуурч, хэн нэгэн халдварт өвчинтэй хүнтэй хамт өнгөрсөн 7 хоногийн туршид байсан бол аялахгүй байх
б/ БНСУ-д байх үедээ халдварт өвчинтэй гэж үзэх эсвэл ямар нэгэн өвчний шинж илэрвэл тамирчдын тосгонд байрлах клиникийн эмнэлэг болон тэмцээн явагдаж байгаа газруудын дэргэдэх эмнэлгийн албанд хандах боломжтой.
в/ Гараа угаах, амаа дарж ханиалгах, халдварт өвчинтэй байж болзошгүй гэсэн хүмүүсээс зайгаа барьж байх зэрэг вирусыг тархаахгүй байх, эрүүл мэндийн энгийн аргуудыг хэрэглэж зурших шаардлагатай.
Дахин хэлэхэд бид энэхүү нөхцөл байдлыг байнгын хяналтандаа байлгах ба зуны Универсиад наадамд сөргөөр нөлөөлөхгүй гэдэгт итгэлтэй байна.