ОУОСХ-НЫ ТӨЛӨӨЛӨГЧИД АЛБАНЫ ХҮМҮҮСТЭЙ УУЛЗЛАА



Өвлийн Универсиад 2033” наадмын бэлтгэл ажлын хүрээнд ОУОСХ-ны өвлийн Универсиадын газрын дарга Милан Аугустин, өвлийн Универсиадын техникийн хорооны дарга Рот Рожер нарын ажлын айлчлал Улаанбаатар хотноо 3 дахь өдрөө үргэлжлэн 10 дугаар сарын 8-ны өдөр нийслэлийн төлөвлөгөөний газрын удирдлагуудтай уулзалт хийж хамтран ажиллах, туршлагаасаа хуваалцах, наадамд бэлтгэх хэтийн төлөвлөгөө, одоогийн нөхцөл байдалтай танилцан, үнэлэлт дүгнэлт гаргах чиглэлд санал солилцлоо.

Түүнчлэн нийслэлийн Засаг даргын Тамгын газар ОУОСХ-той хамтран ойрын хугацаанд ямар ажлуудыг хэрэгжүүлэн ажиллахыг тодорхойлж, “Универсиад-2033” наадмын хүрээнд Улаанбаатар хотноо ямар барилга, байгууламж барих, судалгааны талаар ярилцсан байна.

ОУОСХ-ны төлөөлөгчид Эрүүл мэнд спортын дэд сайд Т.Болдбаатартай уулзан өвлийн спортыг хөгжүүлэх чиглэлд санал солилцон үдээш хойш Гачуурт тосгон, Хонхор-Туул зөрлөг зэрэг газруудад уулын цана, оюутны хотхон байгуулахаар төлөвлөж байгаа газруудтай танилцлаа.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО