ОЛОН УЛСЫН ОЮУТНЫ СПОРТЫН ӨДӨР БОЛЛОО
Монголын оюутны спортын холбоо, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулж байгаа Ази тивийн оюутны аварга шалгаруулах эрэгтэй сагсан бөмбөгийн VI дугаар тэмцээнийүеэр "Олон Улсын оюутны спортын өдөр" тохиосон юм. Жил бүрийн 9 сарын 20-ны өдрийг ЮНЕСКО-гийн өнгөрсөн оны чуулганаас "Олон Улсын оюутны спортын өдөр" болгон зарлан тунхагласан билээ.
Олон улсын оюутны спортын өдрөөр, тэмцээнд оролцож байгаа 7 орны 100 гаруй тамирчидад баяр хүргэн Монголын оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Монгол улсын гавьяат дасгалжуулагч Д.Жаргалсайхан арга хэмжээг нээн үг хэлж, баярын бялууг задлан, Хандгайт дахь Монголын үндэсний сагсан үндэсний сагсан бөмбөгийн ордонд Олон улсын оюутны спортын холбооны (FISU) сүлд дууллыг эгшиглүүлж ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Мөн тамирчид, дасгалжуулагч нарт Олон улсын оюутны спортын холбооноос ирүүлсэн дурсгалын фудболкыг дурсгал болгон өгсөн юм.
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО