Олон улсын оюутны спортын өдрийг баталлаа.
Олон улсын оюутны спортын холбооны гишүүдэд
Лозаннь, 2016 оны 11 сарын 25-нд
SG / KG.GB / 2016 – 70015
Агуулга: Олон улсын оюутны спортын өдрийг баталсан тухай
Эрхэм хүндэт гишүүдээ,
Өнгөрсөн арваннэгдүгээр сард ЮНЕСКО-ийн Ерөнхий чуулганаар Олон улсын оюутны спортын өдрийг (ОУОӨ) батласныг дуулгахад таатай байна. Энэхүү үйл явдал нь зөвхөн олон улсын оюутны спортын холбооны (ОУОСХ) төдийгүй дэлхий нийтийн оюутны спортын хөдөлгөөний хувьд томоохон дэвшил болж байна.
Та бүхний мэдэж байгаагаар олон улсын оюутны спортын өдрийг жил бүрийн есдүгээр сарын 20-ны өдөр тэмдэглэж байхаар тогтсон. Энэ өдөр нь их, дээд сургууль, коллежид олон улсын оюутны спортын хөдөлгөөн нь хичнээн чухал ач холбогдолтой болохыг харуулахын зэрэгцээ их, дээд сургууль нь нийгэмд биеийн тамир спортын боловсролыг хөгжүүлэх, тэдгээрийг иргэдэд ойлгуулж нэгтгэх үйл ажиллагааг явуулдаг чухал үүрэг хариуцлагатай боловсролын салбар юм.
Олон улсын оюутны спортын холбооны гишүүн байгууллагууд нь энэ өдрийг өөрийн уламжлалт соёл дээр тулгуурлан төлөв даруу байдлаар тэмдэглэж байхыг уриалж байна. Тухайн арга хэмжээг бүх насны иргэдэд зохимжтой байдлаар чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх спортын үйл ажиллагаанд зориулах болон тэмцээн, наадам, семинар хэлэлцүүлэг, соёл, урлагийн хэлбэрээр зохион байгуулж болно.
Ойрын хугацаанд та бүхэнд уг өдрийг тэмдэглэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл агуулсан гарын авлага явуулна. Үүнд: олон улсын оюутны спортын өдрийг танай холбоо хэрхэн яаж тэмдэглэж болох талаар санал явуулж, та бүхэн сонголтоо хийж баяраа тэмдэглэнэ. Мөн гарын авлагад олон талын мэдээлэлийг тусгасан байгаа ба үүнд та бүхэн хийх гэж буй үйл ажиллагааныхаа талаар олон улсын оюутны спортын холбоо болон оюутны спортын наадам зохион байгуулах удирдлагуудад энэ талаараа мэдэгдэх хэрэгэтэй.
Хэрвээ танд нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол олон улсын оюутны спортын холбооны боловсролын газрын education@fisu.net и-мэйл хаягаар холбогдоно уу.
ОУОСХ-ны ажил үйлс амжилттай явахад үргэлж туслан дэмжиж байдаг та бүхэнд маш их баярлалаа.
Таныг хүндэтгэсэн,
Олег Матыцин-Олон улсын оюутны спортын холбооны Ерөнхийлөгч
Эрик Сайнтронд- Олон улсын оюутны спортын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга