Олон улсын оюутны спортын холбооны (FISU) гүйцэтгэх хорооны гишүүд шинэчлэгдлээ.
Олон улсын оюутны спортын холбооны (FISU) гүйцэтгэх хорооны гишүүд шинэчлэгдлээ. ОУОСХ-ны Ерөнхийлөгчөөр ОХУ-ын иргэн Олег Матицин, тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Швейцарь улсын Л.Эдер сонгогдсон бол дэд Ерөнхийлөгчөөр Ян Лигуа (БНХАУ), Л.Кабрал (Бразил), М. Дималски (Польш), Л. Сенгор (Сенегал) нар сонгогдов. Ерөнхий санхүүчээр Монголын иргэн Данзандоржийн Баясгалан, гишүүдийн ахлагчаар Германы иргэн В.Бурк сонгогдлоо. Харин ГХ-ны гишүүдээр дараах 15 хүн болох Ю.Буонжин (БНСУ), Т.Чен (Хятадын Тайвань), К.Улп (Эстони), П.Фэрнандо (Португал), Х.Игараши (Япон), М.Гамбоа (Коста Рика), О.Ал-хай (АНЭУ), К.Тамер (Турк), П.Кабенге (Уганда), К.Чоу (Хонгконг), К.Закирьяанов (Казахстан), А.Дэвис (Ямайка), М.Ралетхе (ӨАБНУ), Д.Колэн (Канад), Л.Хилкка (Финланд) нар сонгогдлоо.
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО