​ОЛОН УЛСЫН ОЮУТНЫ АРГА ХЭМЖЭЭ КАЗАНЬД БОЛЖ БАЙНА.



Олон улсын оюутны спортын холбооноос (FISU) 2 дах жилдээ зохион байгуулж байгаа "Сайн дурын оюутны манлайлагчдын академийн чуулган" ОХУ-ын спортын нийслэл Казань хотноо 2018 оны 6 сарын 13-21-нд явагдаж байна. Энэхүү арга хэмжээнд 92 орны 110 оюутан оролцож байгаа юм.
Сургалтанд оролцогчидод олон төрлийн лекц, яриа орж байгаагаас гадна ОХУ-д болж байгаа хөлбөмбөгийн ДАШТ болох спортын стадионд очих, тэмцээний үеэр сайн дурын ажилтан хийх зэрэг сонирхолтой хөтөлбөрүүд орж байгаа ажээ.
Монгол Улсаас МУИС-ийн оюутан Б.Халиунаа шалгаран, амжилттай оролцож байна. Тэрээр Улаанбаатар хотноо зохиогдсон оюутны байт харвааны ДАШТ, оюутны сагсан бөмбөгийн Азийн АШТ-үүдэд болон 10 орчим тив,ДАШТ-д ажиллсан ба Монголын оюутны спортын холбооны оюутны комиссийн гишүүн юм.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО