Наполи хот ба “Универсиад”-ын эрх авсан тухай
Наполи хот нь Италийн урд хэсэгт оршдог улсынхаа том хотуудын нэг. Наполи хот эдийн засаг, соёл урлаг, аялал жуулчлал хөгжсөн, олон зуун жилийн түүхтэй. Наполи хот нь 119,02 км² газар нутагтай, 967,069 хүн амтай. Цаг агаарын хувьд жилийн дундаж нь 07 сарын эхээр 24-28 градус дулаан байдаг. Наполи хот нь олон төрлийн хоолтой, ялангуяа Итали хамгийн сайн пицца хийдгээрээ алдартай юм. Наполи хотын бэлэг тэмдэг нь “Coat of Arms”. Наполи нь 1442 онд Сицилийн хаан Агароны Альфонсо нь хоёр Сицилийн нийслэлийг нэгтгэж байгуулагдсан бөгөөд бэлгэдэл нь Арагон болон хоёр Сицилийн хаант улсын өнгийг бэлгэджээ.
Универсиад 2019 оны наадмын эрхийг Бразили улс нийслэл хотдоо хийхээр эрхийг нь 2013 онд ОУОСХ-ны Гүйцэтгэх хорооны хурлаар 6 жилийн өмнө авсан байсан боловч, улс төрийн асуудал, сонгуулийн улмаас Дэлхийн оюутны спортын XXX дугаар зуны “Универсиад” их наадмыг хүлээн авч чадахгүй болсон юм. Иймээс 2016 онд наадмын эрхийг Наполи хотноо шилжүүлэхээс өөр аргагүй болсон. Наполи хот наадамд бэлтгэх богино хугацаанд их ажлыг хийж амжуулсан бөгөөд Итали оронд олон удаагийн Универсиад наадам болж байсан туршлага нь ч тэдэнд сайнаар нөлөөсөн хэрэг. Наполи хотноо анх удаа Универсиад их наадам болно. Дээрх шалтгааны улмаас энэ удаагийн наадмын зарим төрөлд оролцох багийн тоог хязгаарласан ба зай, жинг цөөлж явуулах болсон.