НААДМЫН ЕРӨНХИЙ ТЕХНИКИЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ ХУРАЛ БОЛЛОО.
Наадмын техникийн ерөнхий зөвлөгөөн 10 дугаар сарын 23-ны өдрийн 12:00 цагт Спортын төв ордоны 1 давхарт хурлын өрөөнд боллоо.
![](/media/mssf/content/2020/122525603_3700811013304461_4667884687437077231_o.jpg)
Энэхүү хуралд 31 их, дээд сургууль, коллежийн захирал удирдлагууд, Биеийн тамирын тэнхимийн эрхлэгч, биеийн тамирын багш нарын зэрэг 50 орчим төлөөлөгчид оролцлоо.
![](/media/mssf/content/2020/122500481_3700808893304673_2531211416793636546_o.jpg)
Хурлын ажиллагаанд МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, гавьяат дасгалжуулагч Д.Жаргалсайхан, БТСУХ-ны Спортын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Нямсүрэн, МОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗБХ-ны гишүүн Э.Дөлгөөн нарын зэрэг албаны хүмүүс оролцож наадмын заавар, 11 сарын 02-нд явагдах нээлтийн ёслолын тухай, рейтинг тогтоосон тухай мэдээлэл өглөө.
![](/media/mssf/content/2020/122516506_3700806956638200_3475211756403912395_o.jpg)
Энэ удаагийн наадмаас эхлэн Универсиад 2020 оролцох багууд нь тамирчдын бүртгэлээ цахимаар тусгайлсан вэб сайтаар www.sportgames.mn ашиглан онлайнаар дамжуулан мэдүүлгээ ирэх 7 хоногийн хугацаанд багтаан бүртгүүлэх болсон юм. Иймд сургуулиудын бүртгэл хариуцсан хүмүүст техникийн зөвлөгөөний үеэр ЗБХ-ны IT хариуцсан менежер Б.Батбаяр тусгайлсан сургалтыг явуулж, бүртгэлийн кодыг өгсөн байна.
![](/media/mssf/content/2020/122505116_3700807556638140_5550433196337374378_o.jpg)
![](/media/mssf/content/2020/122617305_3700810116637884_3023732193878971311_o.jpg)