​М.АНХЦЭЦЭГ ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ОЮУТНЫ ДАШТ-Д ОРОЛЦОХООР МЕКСИКИЙГ ЗОРИЛОО.



РИО 2016 оны олимпийн их наадамд шагналт 8 байр эзлэн, Ази тивийн 2016 оны аварга болсон Монголын хүндийн өргөлтийн алдартай залуу тамирчин 19 настай М.Анхцэцэг оюутны ДАШТ-д оролцохоор Мексикийн Мерида хотыг зорилоо.
Хүндийн өргөлтийн тамирчин ОУХМ Мөнхжанцангийн Анхцэцэг Риогийн дэвжээнд огцом өргөлтөөр 106 кг, түлхэлттэй өргөлтөөр 131 кг өргөж нийлбэр дүнгээр 237 кг өргөсөн билээ.
Энэ бол Монголын хүндийн өргөлтийн түүхэнд олимпийн наадамд үзүүлж байсан хамгийн өндөр амжилт болж байв.
Энэ удаа тэрээр 75
кг жинд хүчээ сорихоор бэлтгэлээ хангасан байна.
Оюутны дэлхийн аваргад анх удаагаа хүчээ сорихоор алс холыг зорьсон М.Анхцэцэгтээ оюутны дэлхийн аваргад өндөр амжилт гаргаж медалийн тавцанд гарахыг хүсэн ерөөж амжилт хүсье.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО