МУИС ОЛОН УЛСЫН ОЮУТНЫ СПОРТЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭЛЭЭ
Олон улсын оюутны спортын өдрийг МУИС-ийн биеийн тамирын тэнхим 3 дах жилдээ тэмдэглэлээ. Энэ удаагийн арга хэмжээнд “Эртэч Монгол” хөтөлбөрийг санаачлагч Creative Business компанийн захирал, лектор Л.Энхбаатар оролцож спортоор хичээллэхийн ач тус түүний эерэг нөлөөлөл болон шинэ санаа санаачлагын талаар сонирхолтой лекц уншиж, удахгүй болох өөрийн лекцэнд оюутнуудыг үнэгүй оролцохыг урьсан сайхан арга хэмжээ боллоо. Мөн Golden Gym фитнес клубын захирал Ц.Баянмөнх урилгаар оролцож эрүүл амьдрахын гол нууц спортоор хичээллэхийн ач холбогдлын талаар оюутан залуучуудтай ярилцан тэдний бодол саналыг сонсон хямдралтай үнээр Голден Golden Gym клубт хичээллэх боломж олголоо. Энэхүү арга хэмжээнд МУИС-ийн 1-р ангийн 1000 гаруй оюутан залуус, биеийн тамирын тэнхимийн хамт олон оролцлоо.
МУИС БТТ