МУИС-ийн шатарчид онлайн тэмцээнд оролцоно.
Оюутны ДАШТ нь Польшийн Быдгощ хотноо оюуны спортын төрлөөр онлайнаар 2020 оны 10 сарын 26-30-нд явагдаж 40 орны 218 их, дээд сургуулийн 550 тамирчин спортын 2 төрөлд оролцож байна. Тэмцээний шатрын төрөлд МУИС-ийн шатрын баг тамирчид оролцох юм. Монголоо төлөөлж буй багийн бүрэлдэхүүнд С.Билгүүн, Э.Нямбилэг, Б.Гарьдмагнай, Ү.Үүрийнтуяа, Б.Отгонсувд, Ү.Агьбилэг нар багтан өрсөлдөнө. Тэмцээний шатрын төрөлд 32 орны 78 багийн 440 тамирчин оролцож байгаа бол спорт хөзрийн тэмцээнд 13 орны 26 багийн 151 тамирчид оролцоно.