​МОСХ-ны Удирдах Зөвлөлийн хурал боллоо



Жил бүрийн эхэнд МОСХ-ны дүрмийн дагуу зохион байгуулагддаг МОСХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүдийн хурал 2014 оны 01-р сарын 16-ний өдрийн 12:00-14:00 цагт "Блью Мон" төвийн 5 давхарт "Bull" ресторанд болж өнгөрлөө. Хуралд ирвэл зохих 14 хүнээс МОСХ-ны Ерөнхийлөгч Д.Баясгалан, МОСХ-ны дэд ерөнхийлөгч Р.Дадам, МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан, МОСХ-ны УЗ-ийн гишүүн Х.Батсайхан, Л.Цэрэнсодном, Л.Гүндэгмаа, С.Энхтуяа, Л.Эрдэнэпүрэв, ХШЗ-ийн гишүүн Ч.Эрдэнэтуяа, Б.Оюун нарын 10 хүн оролцлоо.

Хурлаар МОСХ-ны 2014 оны ажлын тайланг танилцуулав. Тайланд МОСХолбоо спортын холбоодоос анх удаагаа Улаанбаатар хотноо ОУОСХ-ны Удирдах зөвлөлийн хурлыг хүлээн авч амжилттай зохион байгуулжээ. Энэ үеэр ОУОСХолбоо, Нийслэлийн ЗДТГазрын хооронд 2033 оны өвлийн Универсиад наадмыг Улаанбаатар хотноо явуулах санаачлага гарган ярьж, 2014 оны 10 сард БНСУ-д санамж бичигт ОУОСХ-ны Ерөнхийлөгч К.Галльеан, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-үүл, МОСХ-ны Ерөнхийлөгч Д.Баясгалан, ОУОСХ-ны ЕНБДарга Э.Сайнтронд нар гарын үсэг зурж баталгаажуулав.

МОСХолбоо 2014 онд спортын 10 төрлөөр оюутны УАШТэмцээн зохиож, шигшээ тэмцээнд 40-н ИДСургууль, коллежийн 1981 тамирчин, дасгалжуулагч, 96 шүүгч нийтдээ 2077 хүнийг хамруулан оролцуулжээ. ИДСургуулиас ШУТИС, Үндэсний БТДС, МУБИС, ХААИС, Мон-Алтиус БТДС, Монголын үндэсний их сургуулийн баг тамирчид эхний 6 байрт оров. МОСХ нь бүсийн Универсиад наадмыг Баян-өлгий аймагт явуулж баруун 5 аймгийн 250 төлөөлөгчдийг спортын 6, урлагийн 5 төрлөөр оролцуулан Ховдын ИС, Говь-Алтайн АҮШУИС, Баян-Өлгийн ХИС-ийн салбар сургууль эхний 3 байрт оржээ.

МОСХолбоо 2014 онд таэквондо, гольф, байт харваа, чөлөөт бөх, шатар, бокс, буудлага, модон бөмбөг, тэшүүрийн 9 төрлийн оюутны ДАШТэмцээнд баг тамирчидаа зохион байгуулан оруулав. Өмнөх жилүүдэд 5 хүртлэх төрлөөр оюутны ДАШТэмцээнд оролцуулж байв. Оюутны 2014 оны ДАШТэмцээнд монгол улсаас эрэгтэй 36, эмэгтэй 27, бүгд 63 тамирчин, албаны хүн 28, нийт 91 хүнийг явуулж чөлөөт бөх, бокс, буудлага, шатар, модон бөмбөгийн 5 төрлийн тэмцээнээс алт 1, мөнгө 3, хүрэл 13 нийтдээ 17 медаль хүртсэн сайхан амжилт гаргасан. МОСХ-ноос таэквондо, бокс, буудлага, модон бөмбөг, тэшүүрийн төрөлд оролцсон тамирчидад хоол байр, тээвэр, шүүгчийн зардалд туслалцаа үзүүлэв. Монголын тамирчид эрэгтэй сагсан бөмбөг -18 хүн, гольф-3 хүн, элсний волейбол-6 хүн нийтдээ 27 тамирчин, дасгалжуулагч Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн БНХАУ, Хятадын Тайваньд болсон тэмцээнүүдэд оруулсан.

Түүнчлэн МОСХ-ноос "Оюутны спорт, Универсиадын боловсрол" нэртэй сурах бичгийг 23,25 хэвлэлийн хуудас, өнгөт хэвлэлээр БНХАУ-д хэвлүүлэн авчирч 100 орчим ИДСургуульд хүргэжээ. Универсиадын хичэээлийг Улаанбаатар болон Баян-өлгий аймагт 2014 оноос эхлэн зааж 350 оюутан, багшийг хамруулав. МОСХолбоо өөрийн портал сайтаа www.mssf.mn шинэчлэн ажиллуулж эхлэсэн. Өвлийн Универсиад 2015 наадамд 6 тамирчин, 2 албаны хүнийг явуулах бүх талын удирдлага, зохион байгуулалтын бэлтгэл ажлыг хангажээ.

Хурлаар МОСХ-ны 2014 оны ажлын тайланг сайшаан үзэж 2015 төлөвлөгөө, төсвийг батлав. МОСХолбоо нь 2015 онд спортын 13 төрлөөр үндэсний оюутны Универсиад наадмыг явуулахаар болж, зааврыг хэлэлцэн батлаж, оюутны нийтийн гүйлтийн тэмцээнийг 2015 оны 05 сарын 09-нд явуулахаар хэлэлцэж тохирлоо.

Дэлхийн оюутны Универсиад 2015 оны наадамд оролцох төрлүүд, тамирчдын тоон хязгаарыг тогтоон Монголын баг тамирчид спортын 14 төрөлд 200 хүний бүрэлдэхүүнтэй томоохон багийг БНСУ-ын Гванжу хот руу илгээхээр болов.Наадамд орох Монголын төлөөлөгчдийн ахлагчаар Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатарыг МОСХ-ны Удирдах зөвлөлийн шийдвэрээр батлав.

МОСХ-ны гишүүнчлэлийн татварыг шинэчлэн тогтоож их сургууль 500,000 төгрөг, дээд сургууль, коллеж нь 300,000 төгрөгний татварыг МОСХ-нд төлөхөөр боллоо. МОСХ нь 2015 оны хамгийн анхны тэмцээнээ 01 сарын 27-нд жүдо бөхийн оюутны Универсиад наадмы төрлөө СТОрдонд явуулахаар болж нийтдээ оюутны Универсиадад 854 медаль гардуулан өгөхөөр загварыг батлажээ.

Б.Баянбулаг