МОСХ-ны гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэтуяа Универсиадын төлөөлөгчдийн хуралд оролцоно.


БНСУ-ын Гванжу хотноо 2015 оны 04 сарын 11-15-ны өдрүүдэд дэлхийн оюутны Универсиад 28 дугаар наадамд оролцогч орнуудын төлөөлөгчдийн ахлагчдын хурал болох гэж байна. Энэ арга хэмжээнд 60 гаруй орны 250 төлөөлөгчид оролцно. Монголын ОСХ-ноос Гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэтуяа уг арга хэмжээнд оролцохоор болсон.
Энэ хуралд БНАСАУ-ын төлөөлөгчид оролцох ба тэд энэхүү наадмын 8 төрөлд 75 тамирчин, 33 албаны хүнээ илгээх юм. тэд хөнгөн атлетик, усанд үсрэлт, спортын болон уран сайхны гимнастик, ширээний теннис, жүдо, эмэгтэй гандбол, эмэгтэй хөлбөмбөгийн тэмцээнд баг тамирчидаа оролцуулах болжээ.