МОНГОЛ УЛСАД ОЛОН УЛС, ТИВ, ДЭЛХИЙН СПОРТЫН ТЭМЦЭЭН, НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ, САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРАМ


Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан

2009 оны 53/45 тоот тушаалын нэгдүгээр хавсралт

МОНГОЛ УЛСАД ОЛОН УЛС, ТИВ, ДЭЛХИЙН СПОРТЫН ТЭМЦЭЭН, НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ, САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРАМ

1.1. Монгол Улсын Засгийн газар, Биеийн тамир спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр үндэсний хэмжээнд явуулах спортын их наадам, Улсын аварга шалгаруулах бүсийн болон шигшэз тэмцээнийг /цаашид тэмцээн гэх/ зохион байгуулах, хамрагдагчдыг бэлтгэн оролцуулах, санхүүжүүлэх харилцааг холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд энэхүү журмаар зохицуулна.

1.2 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэмцээнийг зохион байгуулах, санхүүжүүлэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.

Хоёр. Тэмцээний зохион байгуулалт:

2.1. Тэмцээнийг аж ахуйн нэгж, байгууллага; сум, хороо; дүүрэг, аймаг; нийслэл, бүс; улсын /шигшээ/ гэсэн шатлалтайгаар зохион байгуулна.

2.2. Тэмцээн зохион байгуулах спортын төрлийн тоо, ангилал, зай, жинг "Биеийн тамир, спортын тухай хууль"-ийн 9.3.3 заасан дагуу Биеийн тамир спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тогтооно.

2.3. Тэмцээнийг зохион байгуулах ажлыг Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид захиалагч гэх/ тухайн төрлийн спортын холбоо, бусад байгууллага, иргэн/цаашид гүйцэтгэгч гэх/-тэй гэрээ байгуулах замаар гүйцэтгүүлж болно.

2.4. Гүйцэтгэгч нь тэмцээнийг тухайн нутаг дэвсгэрийн Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгуулагатай хамтран зохион байгуулна.

2.5. Энэ журмаар зохицуулаагүй бусад тэмцээнийг тухайн шатны Биеийн тамир спортын асуудал эрхэлсэн байгууллага, бусад дэмжигчид хамтран зохион байгуулна.

2.6. Аймаг, нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь тэмцээн зохион байгуулах ажлыг гэрээгээр гүйцэтгүүлж болно.

2.7. Гэрээний биелэлтэнд Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хяналт тавьж ажиллана.

2.8. Тухайн спортын холбоо тэмцээний заавар, төсвийн төслийг Биеийн тамир спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тэмцээний өмнөх жилийн эхний улиралд багтаан ирүүлэх ба Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ирүүлсэн төслийг хянан нэгтгэж дараа жилийн төсвийн хүрээний мэдэгдэлд тусгана.

2.9. Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тэмцээний нэгдсэн зааврыг боловсруулан баталж, төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулахаас өмнө оролцох байгууллагуудад хүргэнэ.

2.10. Спортын их наадмын хөтөлбөрт багтсан төрлүүдийн тухайн насны ангиллаар Улсын аварга шалгаруулах тэмцээнийг тухайн жилд давхардуулан явуулахгүй.

2.11.Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас Бүсийн болон шигшээ тэмцээнийг Нийслэлээс бусад газарт жил дараалан явуулахгүй.

2.12 Бүсийн бүрэлдэхүүнийг тогтоохдоо спортын өрсөлдөөнийг нэмэгдүүлэх нөхцлийг харгалзана.

2.13. Тэмцээнийг нутаг дэвсгэрийн засаг захиргааны байгууллагын хүсэлтийг харгалзан тухайн орон нутагт зохион байгуулж болно.

2.14. Нутаг дэвсгэрийн засаг захиргааны байгууллагаас хүсэлт гаргахдаа тэмцээний зорилго, ажлын төлөвлөгөө, төсвийн тооцоог хавсарган тэмцээний өмнөх жилийн эхний улиралд багтаан Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.

2.15. Тэмцээн зохион байгуулах хүсэлтийг Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэлэлцэн шийдвэрлэнэ.

2.16. Тэмцээнд амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагч, байгууллагуудад олгох цом, медаль, шагналын загварыг Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн
төрийн захиргааны байгууллага батлах ба медалийн нүүрэн талд спортын төрлийн онцлог, тухайн оны улсын аварга/спортын их наадам/гэдгийг илтгэсэн дүрс, бичиглэл, ар талдаа Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын логог байршуулан цутгаж хэвлэсэн байна.

2.17. Гүйцэтгэгч тал тэмцээний тайланг, маягт, зааврын дагуу үнэн зөв гарган тэмцээн дууссанаас хойш ажлын 5 хоногт багтаан захиалагчид хүлээлгэж өгнө.

Гурав. Тэмцээнд бэлтгэх, оролцуулах

3.1. Тэмцээнд бэлтгэх, оролцох тамирчид, арга зүйч, багш, дасгалжуулагч, шүүгчдийг харъяалах шатны Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хүсэлтийг үндэслэн үндсэн ажил, хичээлээс нь дор дурдсан хугацаагаар ажлын хоногоор чөлөөлнө. Үүнд:

3.1.1.Сум, аймаг, дүүрэг, нийслэлийн аварга шалгаруулах болон бүсийн тэмцээнд оролцоход 10-аас доошгүй хоног;

3.1.2. Шигшээ тэмцээнд оролцоход 14- өөс доошгүй хоног;

3.1.3. Тэмцээнд ажиллах шүүгчийг тэмцээний өмнөх болон тэмцээний өдрүүдэд.

3.2. Ажпаас чөлөөлөгдсөн хугацааны цалинг дараах байдлаар өмчийн хэлбэр харгалзахгүйгээр үндсэн байгууллагаас нь олгоно.

3.2.1. Хийснээр буюу цагаар цалин олгодог бол сүүлийн гурван сарын цалингийн дунджаар;

3.2.2. Тогтмол цалин олгодог бол чөлөөлөгдсөн хугацаанд ногдох хэсгийг;

3.3. Бүх шатны тэмцээнд оролцогчдоос тэмцээн зохион байгуулагчдын зүгээс төлбөр хураамж авахыг хориглоно.

Дөрөв. Тэмцээний санхүүжилт:

4.1. Тэмцээний шагнал, үйл ажиллагааны зардлыг "Биеийн тамир, спортын тухай хууль"-ийн 20.3 дахь заалтыг баримтлан санхүүжүүлнэ.

4.2. Тэмцээний үйл ажиллагааны зардалд заал, узель, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн түрээслэх, худалдан авах, шүүгчийн болон тээврийн хөлс, зар, сурталчилгаа, эмнэлгийн үйлчилгээ, тэмцээн зохион байгуулалтын ажлын хөлс бусад зардалууд хамаарна.

4.3. Тэмцээнд оролцогчдын томилолт, унааны зардлыг оролцуулагч байгууллага, шүүгч, зохион байгуулагчдын зардлыг томилсон байгууллага өмчийн хэлбэр харгалзахгүйгээр Монгол Улсын Сангийн сайдын "Албан томилолтын зардлыг шинэчлэн тогтоох тухай" 2006 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 64 тоот
тушаалаар тооцож олгоно.

4.4. Тэмцээнийг шүүсэн шүүгчдэд тэдний зэрэг цолтой уялдуулан ажилласан өдөр тутамд дор зааснаас доошгүй хөлсийг олгоно.

4.4.1. Олон улсын шүүгч 20 000 төгрөг

4.4.2. Улсын шүүгч 15 000 төгрөг

4.4.3. 1-р зэргийн шүүгч 10 000 төгрөг

4.4.4. 2-р зэргийн шүүгч 8000 төгрөг

4.4.5. 3-р зэргийн шүүгч 6000 төгрөг

4.4.6. Туслах шүүгч 5000 төгрөг

4.4.7. Тэмцээнд ажилласан их эмч, улсын засуулыг улсын шүүгчтэй, бага эмч, засуулыг 1-р зэргийн шүүгчтэй адилтган үзнэ.

4.5. Тэмцээнийг гадаад, дотоодын иргэд, аж ахуйн нэгж байгууллагын ивээн тэтгэлэг, хандив, дэмжлэг, тусламжаар зохион байгуулж болно.

4.6. Шигшээ тэмцээний зай, жин түүнтэй адилтгах ангилал тус бүрээр эхний гурван байрт шалгарсан тамирчид, багийн дасгалжуулагчдад өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагнал, спортын их наадмын нэгдсэн дүнгээр эхний байруудад шалгарсан байгууллагад цом, өргөмжлөл, мөнгөн шагналыг тус тус олгоно.

4.7. Энэ журмын 2.2-т заасан шалгаруулалтаар авсан үнэлгээний ангилалтай дүйцүүлэн үйл ажиллагааны болон шагналын зардалыг спортын төрөл тус бүрт дараах байдлаар ялгавартайгаар тогтоон олгоно.

д/д

Үнэлгээний ангилал /Оноо/

Насанд хүрэгчид /оюутан, залуучууд/

Өсвөр үе

Үйл ажиллагаа

Шагнал

Үйл ажиллагаа

Шагнал

1.

Маш сайн /90-100/

+

+

+

+

2.

Сайн /81-89/

+

+

+

3.

Хангалттай /70-79/

+

+

4.

үүрэгтэй /60-69/

+

4.8. Энэхүү журамд заагдсанаас бусад тэмцээний санхүүжилтийг уг тэмцээнийг санаачлан зохион байгуулагч тал хариуцна.

4.9. Тамирчин тэмцээний зааварт заасан насны хязгаарлалтыг зөрчсөн бол тухайн тамирчны тэмцээнд үзүүлсэн амжилтыг хүчингүйд тооцон, шагналыг дараагийн байрт шалгарсан тамирчинд шилжүүлэн олгоно.