Монголын тамирчид Универсиад 2017 тосгонд ирж, бэлтгэлдээ орлоо.


Казахстаны Алмата хотноо болох Дэлхийн оюутны спортын өвлийн Универсиад наадамд оролцох Монгол улсын багийн цанын 6 тамирчин /эр-3 тамирчин Б.Ачбадрах, У.Батжаргал, Б.Амарсанаа, эм-3 тамирчин Б.Дэлгэрмаа, Ч.Отгонцэцэг, А.Энхтуул нар /тэшүүрийн 4 тамирчид /эр 3 хүн М.Мөнх-од, Я.Зоригтбаатар, Б.Тулга нар эм 1 тамирчин А.Зул/ нар багийн ахлагч МОСХ-ны гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэтуяа, албаны хүн ЗГХА-БТСГ-ын мэргэжилтэн Х.Отгонбаатар, цанын дасгалжуулагч Ж.Халиунаа, тэшүүрийн дасгалжуулагч Ж.Долгорсүрэн нар багийн бүрэлдэхүүнд орж 1 сарын 26-нд Улаанбаатар-Бишкек чиглэлд нисч ирсэн байна. Алмата хотын захиргаанаас тамирчдыг Бишкек хотноо автобусаар угтан тосч, тамирчдын тосгонд хургэжээ. Бишкек-Алмата хотын хооронд 250 км зайтай юм. Монголчууд тамирчид тосгоны 8 дугаар байрны В хэсэгт 8 давхарт байрлав. Баг тамирчид 1 сарын 27-нд тосгондоо бэлтгэлээ базаан, тэмцээнд орох эрхийн мандатаа авч, бичиг баримтаа бурдуулэн огч, тооцоогоо хийж дууссан байна. Монголын багийн атташегаар Айдана Аханова ЗБХ-ноос томилогдон туслан ажиллаж байна. Манай цанын баг 1 сарын 28-нд оглоо 09.00 цагаас “Алатау” цогцолборт бэлтгэлээ хийнэ. Алатау спортын төв нь биатлон, цанад зориулсан 47 га газар эзэлсэн байгууламж ба Алмата мужийн Талагар дүүрэгт 1470-1540 метрт өргөгдсөн хэсэгт байрласан бөгөөд 2010 онд Азийн өвлийн наадмын өмнө баригдсан юм. Цана биатлоны 10 км, 5 км хоёр үндсэн замтай ба буудлагын зориулалтын тир, үзэгчдийн стадионтой юм. Манай цанын тамирчид багийн буухиа төрөл, бусад бүх зайд оролцоно. Нэг хүн наадмын туршид 4 зайн уралдаанд орно. Монголын тэшүүрийн тамирчид 1 сарын 28-нд 09.00 цагаас Тянь Шань ууланд орших “Медео” цогцолборт бэлтгэлээ хифж эхэлнэ. Тэшүүрийн эрэгтэй тамирчид 500, 100, 1500, 5000 метрийн зайд, эмэгтэй тамирчин 500, 1000, 1500, 3000 метрийн зайд оролцоно. Тамирчдын хотхоноос “Медео” цогцолбор нь 35,5 км бол “Алатау” цогцолбор нь 19,3 км зайтай оршдог. Монголын баг тамирчид Өвлийн Универсиад наадамд анх 1991 оны Японы Саппоро хотноо анх оролцож байсан бол түүнээс хойш 12 удаагийн өвлийн наадамд оролцсон түүхтэй.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО