Монголын тамирчид Универсиад 2017 наадмын тосгонд төрийн далбаагаа өргөв.
Өвлийн Универсиад 2017 наадмын тосгонд Монголын баг тамирчид 1 сарын 28-нд 16:00 цагаас Франц, Польш, Словени зэрэг 7 орны хамт төрийн далбаагаа өргөв.
Ёслолд Монголын цана, тэшүүрийн баг тамирчид, ОУОСХ-ны Ерөнхий санхүүч Д.Баясгалан, Хяналтын хорооны дэд дарга Д.Жаргалсайхан нарын албаны хүмүүс оролцлоо.
Монголын төрийн далбааг өргөх ёслол болсны дараа, Монголын багийн төлөөлөгчдийн ахлагч Ч.Эрдэнэтуяа тамирчдын тосгоны дарга, олимпийн аварга Сапиев нар болон бусад орны багийн ахлагч нарын хамт бэлэг солилцов. Ёслолын үеэр урлагийн тоглолт болсон байна.
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО