МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБООНЫ 2016 ОНЫ ШИЛДЭГҮҮД ТОДОРЛОО


Монголын оюутны спортын холбоо жил бүр шилдэг сургууль, багш, оюутан тамирчидаа шалгаруулж ирсэн бөгөөд 2016 оны шилдэгүүдээ тодрууллаа.

Шилдэг багшаар Мон-Алтиус БТДС-ийн багш, модон бөмбөг, бодибилдингийн дасгалжуулагч М.Ганболд

"Оны шилдэг оюутан тамирчин"-аар хүндийн өргөлтийн 2016 оны оюутны дэлхийн аварга М.Анхцэцэг нар тус тус шалгарч МОСХолбооны “2016 ОНЫ ШИЛДЭГ БАГШ, ОЮУТАН” гэсэн өргөмжлөл, тусгай шагналыг гардуулан өглөө.


“МОНГОЛЫ ОЮУТНЫ СПОРТЫН ШИЛДЭГ СУРГУУЛИУД”-аар ШУТИС, ҮНДЭСНИЙ БТДС, МУБИС, Орон нутгийн сургуулиудаас "Говь-алтай аймгийн АШУҮИС" шилдэг сургуулиар шалгарлаа.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО