​МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБООНЫ ЧУУЛГАН, СЕМИНАР БОЛЛОО.



Монголын оюутны спортын холбооны ээлжит чуулган, семинар 2016 оны 12 дугаар сарын 1-2-нд ШУТИС-ийн ШУТТНС-ийн Хурлын танхим, Тэрэлж байгалийн цогцолборт газрын "Red Rock" хурал, амралтын төвд 2 өдрийн турш амжилттай зохион байгуулагдлаа. Чуулган, семинарт төв ба орон нутгийн 30 гаруй их, дээд сургууль, коллежийн 80 орчим багш, оюутан, сургуулийн удирдах ажилтан, захирлууд оролцсон байна. Тухайлбал, Увс, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Дорнод, Дархан-уул, Орхон зэрэг аймгуудын төлөөлөлүүд иржээ.
Чуулган, семинарын үеэр Олон улс, тивийн оюутны спортын холбооны бодлого, чиглэл, үйл ажиллагааны тухай, МОСХ-ны 2013-2016 оны ажлын тайлан, үйл ажиллагаа, оюутны спортыг хөгжүүлэх зорилт, олон улсын оюутны спортын боловсрол, судлагаа шинжилгээний ажил, МОСХ-ны дотоод ажил, дүрэм зэрэг бодлого, чиглэлийн асуудал, ирэх 2017 онд болох Монголын оюутны спортын 4 дүгээр их наадмын тухай илтгэл, мэдээлэлүүд хийгдлээ. Мөн Дээд боловсролын сургалтын байгууллагын БТ-ын хичээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг судлах, түүнийг боловсронгуй болгох, ОУ-ын оюутны спортын өдрийг тэмдэглэх тухай, тамирчдын функциональ болон бие бялдрын бэлтгэлжилтийн загвар, “Монголын оюутны спортын универсиад IV их наадам”-ыг зохион байгуулах, зааврын тухай зэрэг асуудлыг семинарын үеэр танилцуулж хэлэлцүүллээ.

Тус үйл ажиллагаанд МОСХ-ны ерөнхийлөгч, ОУОСХ-ны Ерөнхий санхүүч Д.Баясгалан, МОСХ-ны Ерөнхий НБДарга, Азийн ОСХ-ны дэд ерөнхийлөгч, МУГД, доктор Д.Жаргалсайхан, МОСХны УЗ-ын гишүүн, ОУОСХ-ны Боловсролын хорооны АХ-ын гишүүн Х.Батсайхан, МОСХ-ны гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэтуяа, БСШУСЯ, ЗГХА-БТСГ болон Их дээд сургуулиудын ректор, захирлууд урилгаар оролцжээ. Дашрамд дурьдахад МОСХ чуулган үеэр “МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ШИЛДЭГ СУРГУУЛИУД”-аар 1.ШУТИС
2.ҮНДЭСНИЙ БТДС 3.МУБИС Орон нутгийн сургуулиудаас "Говь-алтай аймгийн АШУҮИС" шилдэг сургуулиар шалгарлаа. Шилдэг багшаар Мон-Алтиус БТДС-ийн багш, модон бөмбөг, бодибилдингийн дасгалжуулагч М.Ганболд, "Оны шилдэг оюутан тамирчин"-аар хүндийн өргөлтийн 2016 оны оюутны дэлхийн аварга М.Анхцэцэг нар тус тус шалгарч МОСХолбооны “2016 ОНЫ ШИЛДЭГ СУРГУУЛЬ, БАГШ, ОЮУТАН” гэсэн өргөмжлөл, тусгай шагнал хүртсэн байна. Чуулганы хуралдаанаар зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн МОСХ-ны Ерөнхийлөгчөөр Д.Баясгалан, МОСХ-ны тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр ИДСКонсорциумын тэргүүн, ХААИС-ийн ректор Х.Хэрүүга, МОСХ-ны дэд Ерөнхийлөгчөөр БМИҮЗийн дэд дарга Х.Батсайхан, МОСХ-ны Ерөнхий НБДаргаар МУ-ын Гавьяат дасгалжуулагч, доктор Д.Жаргалсайхан нарыг сонгож батлав.
МОСХ-ны Удирдах зөвлөлд БСШУСЯ-ны дээд боловсролын хэлтсийн дарга /албан тушаалаар/, Л.Цэрэнсодном-МУБИС-ийн Проректор, М.Банзаагаяа-Говь-Алтай АШУҮИС-ийн захирал, Р.Дадам-ОБЕГазрын санхүүгийн газрын дарга, Л.Гүндэгмаа-ҮБТДС-ийн дэд захирал, С.Энхтуяа-ШУТИС-ийн багш, М.Эрдэнэпүрэв-МУИС-ийн тэнхимийн эрхлэгч нарын 11хүнийг сонгож Хяналтын зөвлөлд Ц.Лумжав- Увс хөдөлмөрийн дээд сургуулийн захрал, Ю.Байгаль- "Асар групп"-ийн Ерөнхий захирал, М.Өсөхбаяр- Мон-Алтиус БТДСийн захирал нарын 3 хүний нэр дэвшүүлэн чуулганы төлөөлөгч нарын дундаас сонгож баталсан байна. Ийнхүү МОСХ-ны ээлжит 7 дугаар чуулган үүргээ амжилттай биелүүлэн өндөрлөлөө.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО