​МОНГОЛЫН ОЮУТАН ТЭШҮҮРЧИД МИНСК ХОТНОО САЙН УРАЛДАЖ БАЙНА


Беларус Улсын Минск хотноо болж байгаа тэшүүрийн оюутны ДАШТ-д Монголын 2 тамирчин оролцож байна. Одоогийн байдлаар Спортын мастер А.Хосбаяр 5,000м-т 7:55:23 амжилтаар 19 дүгээр байрт, 500м-т 41:05 сек гүйж 23 байрт, 1,000м-т 1:21:38 амжилтаар 27 дугаар байрт, өнөөдөр болсон 1,500м уралдаанд 2:06:91 -ээр 26 дугаар байрт тус тус орж 4-н зайн уралдаанаа дуусгалаа. Тэрээр ҮБТДС-д суралцаж, эхний олон улсын тэмцээндээ оролцож байгаа залуу тамирчин юм.
Эмэгтэй тамирчидаас ОУХМ А. Зул нь 500м зайд 14:83 сек амжилтаар 21 тамирчинаас 14 байрт орж Монголын багийн тамирчдаас хамгийн өндөр амжилт гарлаа. Тэрээр 5,000м уралдаанд орсон боловч, амжилт нь тооцогдоогүй байна.
Одоогоор Монголын тамирчид тус бүртээ 1 зайд уралдан тэмцээнээ өндөрлүүлнэ.