Монголчууд Өвлийн Универсиадын тамирчдын хотхонд



Өвлийн Универсиадад орох Монголын оюутны багийн бэлтгэл сайн байна.
Эрэгтэй тамирчидаас:
1. ОУХМ Б.Бямбадорж (Үндэсний БТДС)
2. Б.Амарсанаа (ШУТИС)
3. Б. Ачбадрах (МУБИС)
4. О.Гантулга (БХИС)
Эмэгтэй тамирчидаас
1. Э.Ариунтунгалаг (Үндэсний БТДС)
2. Ж.Халиунаа (МУБИС) нарын 6 тамирчин Словакийн Стрбске Плесо хотноо бэлтгэлдээ гараад байна. Монголын оюутан тамирчид өвлийн Универсиадын бэлтгэлдээ Стрбске Плесо хотноо гарсан цанын уралдаандаа 2015 оны 01 сарын 25-ны өдрийн 10:00 цагаас эмэгтэй 2 тамирчин Спринт (ойрын зайн уралдаан), 11:00 цагаас эрэгтэй 4 тамирчин спринт уралдаанд хүчээ сорино.
Багийн ахлагч Х.Батсайхан, багийн дасгалжуулагч Б.Баттулга нар ажиллаж багаа удирдаж байна. Монголын багийн удирдлага тамирчидынхаа зардлын тооцоогоо хийж, мандатаа авч тэмцээн ороход бэлэн болжээ.
Манай тамирчид Солиско зочид буудалд байрлаж байгаа.
Бэлтгэлийн цэнгэлдэх хүрээлэн нь ойрхон юм. Монголын багийн атташегаар Наталья Братислова ажиллаж манай тамирчидад ихээхэн туслалцаа үзүүлж байна. Тэр Словакийн нийслэлийн их сургуульд англи, араб хэлний орчуулагчийн ангид сурч байгаа гэнэ.

Б.Баянбулаг