Маргааш Монголын оюутоны спортын V наадам хөшгөө нээнэ
Наадмын нээлтийн ёслолын ажиллагаа 2020 оны арваннэгдүгээр сарын 2-нд 14:30 цагаас Спортын төв ордны “А” зааланд болж, 40 орчим их, дээд сургуулийн 1500 гаруй шилдэг оюутан залуучууд оролцох гэж байна.
Тус наадмын нээлтийн ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх оролцохоор уригджээ.
Мөн Засгийн газрын гишүүн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц, Монголын оюутны спортын холбооны Ерөнхийлөгч, Олон улсын оюутны спортын холбооны Ерөнхий санхүүч Д.Баясгалан болон их, дээд сургуулийн захирлууд, наадмын хөтөлбөрт багтсан арван спортын холбооны удирдлагууд оролцоно.
НЭЭЛТИЙН ЁСЛОЛЫН АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР
- Тамирчдын жагсаал
- Хүндэт зочдыг танилцуулах
- Монгол улсын төрийн далбааг мандуулах ёслол
- Нээлтийн ёслолын ажиллагаанд зориулж баяр хүргэж үг хэлэх
- Тамирчдын тангараг өргөх ёслол
- Шүүгчдийн тангараг өргөх ёслол
- Монголын оюутны спортын холбооны сүлд дуулал
- Урлаг, спортын тоглолт