Манай оюутны шигшээ багт том туршлага болсон тоглолт боллоо
Дэлхийн Оюутны их наадам Универсадад оролцож байгаа манай залуучуудын шигшээ баг 07 дугаар сарын 03-ний өдөр хэсгийн хоёр дахь тоглолтоо хийлээ. Өнөөдрийн манай багийн учраа нь Дэлхий, Европын шилдэг багуудын нэг Монтенегрогын шигшээ баг байлаа. Өрсөлдөгч багийн хувьд манай багаас нуруу илүү өндөртөй, шидэлт сайтай баг байсан юм. Самбараас бөмбөг авалтаар Монгол 36:49 Монтенегро өрсөлдөгч баг илүүрхсэн бол хоёрдох боломж буюу довтолгооны самбараас авалт мөн Монгол 12:18 Монтенегро илүү байжээ. Мөн багаараа хийсэн оновчтой дамжуулалт эсрэг баг илүүрхсэн бол манай багийн хувьд бөмбөг алдалт өнөөдрийн тоглолтын сул тал байлаа. Гэсэн хэдий ч өнөөдөр самбарын тоглогчид маань өмнөх тоглолтоос илүү чанартай тоглолт үзүүлж будагтай талбайд авсан манай оноо, өмнөх тоглолтоос илүү байж чадсан юм. Шигшээ баг дараагийн тоглолтоо 07-р сарын 06-ний өдөр Улаанбаатарын цагаар 14:30 цагаас Gwangju University Gymnasium ордонд 2013 оны Универсад наадмийн аварга Оросын шигшээ багтай хийнэ.
Монгол 54 - 98 Монтенегро