КАЗАХСТАН БА АЛМАТА ХОТЫН ТУХАЙ
Казахстан улс нь төв Азид оршдог, дэлхийд газар нутгаараа 9 байрт ордог улс юм. Нийтдээ 17 сая хүн амтай. Байгалийн баялаг, түүхий эд ихтэй улс юм. Эдийн засаг, нийгмийн хөгжлөөрөө төв Азийн орнуудын дотор тэргүүлэх байр суурьтай байдаг. Алмата хотнь 1921 оны 2-р сарын 5 нд энэ нэрээр нэрлэгдэж тэр жилдээ Казакын нийслэл хот болсон. Алмата хот нь 1997 оныг хүртэл нийслэл хот байсан юм. Алмата хотын нэр нь “алим” жимс гэсэн утгаар орчуулагддаг түүхтэй.
Алмата хот нь одоо Казахстан улсын хамгийн их хүн амтай, эртний түүхэн хот бөгөөд эдийн засаг, шинжлэх ухаан, соёлын томоохон төв хот болон хөгжсөөр байна. Сүүлийн жилүүдэд Алмата хот эрчимтэй хөгжиж байгаа ба 2016 онд Алмата хот үүсэн байгуулагдсаны түүхт 1000 жилийн ойг тус улс, хотын иргэд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлжээ. Алмата хотод хэл ёс заншил, соёл, шашин шүтлэг зэргээрээ ялгаатай 100 гаруй үндэстний 1.7 сая хүн амьдардаг. Энэ хот нь Казахстаны хамгийн цэвэр цэмцгэр, ногоон байгууламж ихтэй хотуудын нэг ажээ. Алмата хотод 9,0 гаруй гадаадын компани үйл ажиллагаа явуулдаг байна. Тус хотод 31 музей, 29 театр, 2000 гаруй ресторан, 60-н олон улсын зэрэглэлийн зочид буудалтай ажээ.
Алмата хот нь “Тянь Шань” мөнх цаст уулсын бэлд, байгалийн үзэсгэлэнд газарт оршдог ба далайн түвшинээс 800 метрт өргөгдсөн байна. Цаг уурын хувьд дулаан ба жил бүрийн 1 сард дунджаар -4-6 градусын хүйтэн байдаг. Тус хотод ЗХУ-ын үеэс алдартай өндөр уулсын дунд 1691 метрт орших мөсөн гулгуурын “Медео” цэнгэлдэх хүрээлэнг 1972 онд ашиглалтанд оруулсан ба тус хотод очсон хүн бүрийн очиж үзэх дуртай газрын нэг болсон байдаг. Энэхүү цогцолбор нь 10,0 кв.м хэмжээтэй том байгууламж бөгөөд жил бүрийн 10 сараас дараа жилийн 5 сар хүртэл гулгаж болдог онцлоготой, Тяньшан уулсын хамгийн өндөрлөг хэсгийн дунд, байгалийн үзэсгэлэнт газарт оршдог юм. Алмата хотын музейд эртний түүх архелоги, архитектур, соёлын дурсгалын үнэт зүйл олноороо байдаг. Алмата хотын 38 их, дээд сургуульд 137,000 оюутан сурч байна.
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО