КАЗАХСТАНЫ АЛМАТА ХОТНОО ӨВЛИЙН УНИВЕРСИАД 10 ХОНОГИЙН ДАРАА ЭХЭЛНЭ.
КАЗАХСТАН БА АЛМАТА ХОТЫН ТУХАЙ
Казахстан улс нь төв Азид оршдог, дэлхийд газар нутгаараа 9 байрт ордог улс юм. Нийтдээ 17 сая хүн амтай. Байгалийн баялаг, түүхий эд ихтэй улс юм. Эдийн засаг, нийгмийн хөгжлөөрөө төв Азийн орнуудын дотор тэргүүлэх байр суурьтай байдаг. Алмата хотнь 1921 оны 2-р сарын 5 нд энэ нэрээр нэрлэгдэж тэр жилдээ Казакын нийслэл хот болсон. Алмата хот нь 1997 оныг хүртэл нийслэл хот байсан юм. Алмата хотын нэр нь “алим” жимс гэсэн утгаар орчуулагддаг түүхтэй.
Алмата хот нь одоо Казахстан улсын хамгийн их хүн амтай, эртний түүхэн хот бөгөөд эдийн засаг, шинжлэх ухаан, соёлын томоохон төв хот болон хөгжсөөр байна. Сүүлийн жилүүдэд Алмата хот эрчимтэй хөгжиж байгаа ба 2016 онд Алмата хот үүсэн байгуулагдсаны түүхт 1000 жилийн ойг тус улс, хотын иргэд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлжээ. Алмата хотод хэл ёс заншил, соёл, шашин шүтлэг зэргээрээ ялгаатай 100 гаруй үндэстний 1.7 сая хүн амьдардаг. Энэ хот нь Казахстаны хамгийн цэвэр цэмцгэр, ногоон байгууламж ихтэй хотуудын нэг ажээ. Алмата хотод 9,0 гаруй гадаадын компани үйл ажиллагаа явуулдаг байна. Тус хотод 31 музей, 29 театр, 2000 гаруй ресторан, 60-н олон улсын зэрэглэлийн зочид буудалтай ажээ.
Алмата хот нь “Тянь Шань” мөнх цаст уулсын бэлд, байгалийн үзэсгэлэнд газарт оршдог ба далайн түвшинээс 800 метрт өргөгдсөн байна. Цаг уурын хувьд дулаан ба жил бүрийн 1 сард дунджаар -4-6 градусын хүйтэн байдаг. Тус хотод ЗХУ-ын үеэс алдартай өндөр уулсын дунд 1691 метрт орших мөсөн гулгуурын “Медео” цэнгэлдэх хүрээлэнг 1972 онд ашиглалтанд оруулсан ба тус хотод очсон хүн бүрийн очиж үзэх дуртай газрын нэг болсон байдаг. Энэхүү цогцолбор нь 10,0 кв.м хэмжээтэй том байгууламж бөгөөд жил бүрийн 10 сараас дараа жилийн 5 сар хүртэл гулгаж болдог онцлоготой, Тяньшан уулсын хамгийн өндөрлөг хэсгийн дунд, байгалийн үзэсгэлэнт газарт оршдог юм. Алмата хотын музейд эртний түүх архелоги, архитектур, соёлын дурсгалын үнэт зүйл олноороо байдаг. Алмата хотын 38 их, дээд сургуульд 137,000 оюутан сурч байна.
АЛМАТА УНИВЕРСИАДЫН НЭЭЛТ, ХААЛТЫН АЖИЛЛАГАА
Универсиадын нээлт, хаалтын ёслолын ажиллагаа Алмата хотноо “Алмата Арена” 12,000 хүний суудлатай спортын ордонд болж Казахстаны алдарт хөгжмийн зохиолчид, уран бүтээлчид, алдартай найруулагчын удирдсан менежментийн баг наадмын ёслолын үйл ажиллагааг зохион байгуулах эрхээ авчээ. Наадмын нээлтийн ёслол нь 1 сарын 29-нд 19:00 цагаас эхлэнэ.
Нээлтийн үеэр Казахын ард түмний соёлын түүхэн өв, уламжлалыг харуулсан үзүүлбэрүүд, үндэсний болон орчин үеийн урлагийн тоглолт, дуу, хөгжим тоглох ба спортын төрлүүдийг харуулсан арга хэмжээг үзүүлэх юм. Нээлтийн бүх билет дууссан байна. Бусад ёслол нь ОУОСХ-ны протоколын дагуу явагдна. Энэхүү ордонд байрлуулсан тусгай саван дотор “Универсиад”-ын галыг асаах ба наадмын турш бадамлан асах ажээ. Хаалтын ажиллагааг 2 сарын 8-ны өдрийн 19:00 цагт явуулж Казахын эстрад, урлагийн одууд оролцсон залуусын дуу хөгжим, шоу наадмын арга хэмжээ зохиохоор төлөвжээ.
АЛМАТА-2017 УНИВЕРСИАДЫН ТАНИХ ТЭМДЭГ БА БЭЛЭГДЭЛ
ОУОСХ-ны ивээл дор зохион байгуулагдаж буй аливаа оюутны спортын арга хэмжээний таних тэмдэг нь заавал "U" үсгийг зайлшгүй багтаан оруулах уламжлалтай.
Универсиад наадмын таних тэмдэг нь "Универсиад", Алмата, "2017" гэсэн бичлэг болон ОУОСХ-ны брэнд болсон 5-н таван хошууг оруулан батлуулжээ. “U” үсэгний арын хэсэгт дэвэн нисч буй шувууны далавчын дүрсийг оруулжээ. Энэ нь оюутан залуучуудыг жигүүрээ дэлгэн нисч буй эрч хүчтэй, цог золбоотой байдлаар илэрхийлж, хөгжил дэвшил, өндөр дэвэн гарахыг бэлэгджээ.
Таних тэмдэгийн өнгө нь Казах үндэстэний бэлэгдэл, төрийн далбааны өнгө болсон цагаан цэнхэр өнгийг Универсиадын таних тэмдэгт шингээж өгсөн.
Наадмын бэлэгдлээр Казахстан улсын үндэсний билэг тэмдэг шонхор шувууг сонгон авчээ. Сэргэлэн, цовоо, хөгжилтэй шонхор шувууны гарт наадмын бамбарыг бариулан дүрсэлж, галын дөл бадарч, өөрийг нь далавчаа дэлгэн, дэвэн дүйлэх байдлаар дүрсэлжээ. Шонхор шувуунд малгай өмсүүлж, хүзүүнд нь ороолт зүүлгэн ОУОСХ, наадмын таних тэмдгийг байрлуулсан нь өвлийн Универсиадыг харуулсан байна.
НААДАМД ОРОЛЦОХ ЗАРИМ ОРОН БА ТАМИРЧНЫ ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ
Наадамд ирэх орнуудын дотроос ОХУ-ын баг 350 төлөөлөгчтэй 12 спортын төрөлд бүхэлд нь оролцоно. БНХАУ-220, БНСУ-158, Чех-128, Канад-122, АНУ-114 хүний бүрэлдэхүүнтэй багууд хамгийн олон төлөөлөгчидтэй орнуудын тоонд орж, олон төрөлд өрсөлдөхөөр мэдүүлгээ гаргажээ. Казахстан улс 175 тамирчныг оролцуулах бол Итали 62 тамирчидтай хүчээ сорино. Энэ наадамд Сочи 2014 олимпийн шорт трекийн аварга, дэлхийн аварга БНСУ-ын Ким А-Лан, 2014 оны олимпийн уран гулгалтын хүрэл медальт Какахстаны Денис Тен нарын зэрэг олимп, дэлхий, тивийн шилдэг залуу тамирчид наадамд оролцохоор бэлтгэлээ хангаж байна.
Казахын тамирчид шорт трек, уран гулгалт, цана, фристайл, эр хоккейн төрөлд медальд хүрэх ыөгөөд 10-12 алтан медаль хүртэн багийн нэгдсэн дүнгээр ОХУ-тай тэргүүн байрын төлөө өрсөлдөхөөр тооцож байгаа гэнэ. Универсиадын алтан медаль хүртсэн Казах тамирчинд Засгийн газраас нь 30,0 ам доллар, мөнгө 15,0 хүрэл медальд 10,0 ам долларын шагналыг олгож урамшуулах гэнэ. Сонирхуулахад наадмын медаль нь 925 сорьцтой цэвэр мөнгөөр хийгдсэн ба алтаар бүрсэн ба 280 гр жинтэй гэнэ.
УНИВЕРСИАД 2017 НААДМЫН ГАЛТ БАМБАРЫН АЯЛАЛ
Наадмын бамбарын аялал нь Астана хотоос гараагаа 1 сарын 25-нд эхлэнэ. Бамбар нь Казахстаны зэрэг 16 мужаар дамжин Алмата хотноо хүрнэ. Энэ хугацаанд нутгийн засаг захиргааны нэгж, газруудаар аялуулан наадмын нээлт болох Алмата хотын “Алмата арена”-д галт бамбар 1 сарын 29-д хүрэлцэн ирж, 100 гаруй хүний гар дамжин бамбарын аялал энэ хотод болно. Бамбарыг угтсан болон ирэх үеэр нь тухайн газруудад олон төрлийн баярын арга хэмжээнүүд зохион байгуулан явуулж, шилдэг тамирчид, иргэд, оюутан залуус бамбарын аялалд оролцоно.
Бамбар 22,500 км газар туулах ба “ Айр Астана” онгоцоор нисч мужуудаар болон томоохон хот, газруудаар дайран өнгөрөх юм. Наадмын галт бамбарыг дамжуулахаар олон алдартай хүмүүс, олимп, дэлхийн аварга тамирчид зохион байгуулагч нар нэрсээ ЗБХ-д өгчээ. Наадмын бамбарын аялалд оролцсон хүмүүст дурсгал болгон сертификат гардуулах ажээ. Бамбарын аялал нь 1 сарын 25-нд Астана хотоор аялалаа эхлэх болох дараах өдрүүдэд доорх хотуудаар аялана.
Үүнд:
- Нэгдүгээр сарын 26-нд Усть-Каменогорск, Павлодар, Кокшетау, Петропавловск, Костанае, Караганде хот;
- Нэгдүгээр сарын 27-нд Актобе, Уральск, Атырау, Актау хотод очино;
- Нэгдүгээр сарын 28-нд Кызылорд, Шымкент, Тараз, Талдыкорган хот;
- Нэгдүгээр сарын 29-нд Алмата хотноо Аль-Фарабигийн нэрэмжит Казахстаны үндэсний их сургуульд ирж тус хотоор аялан нээлтийн ажиллагаа болох “Алмата Арена”-д очих хөтөлбөртэй байгаа юм.
АЛМАТА -2017 УНИВЕРСИАД НААДМЫН СПОРТЫН ТӨРӨЛ
Казахстаны Алмата хотноо болох Универсиад наадам нь өвлийн спортын түүхэнд хамгийн олон буюу 12 спортын төрлөөр явагдах бөгөөд 59 орны 3,000 орчим төлөөлөгчид очихоор мэдүүлгээ өгсөн нь тус наадмын түүхэнд шинэ дээд амжилтыг тогтоосон үзүүлэлт болохоор байна. Учир нь өвлийн Универсиад наадам 1960 оноос хойш явагдсан түүхэндээ 2011 оны Туркийн Эрзурум хотноо болсон наадамд 53 орны баг тамирчид орж байсан бол Италийн Трентино хотноо 2013 онд болсон наадамд 2,668 төлөөлөгчид очиж тус тус дээд амжилт тогтоож байсныг Алмата-2017 наадам эвдэх төлөвтэй байна.
Наадам өвлийн Универсиадын албан ёсны үндсэн 8-н төрөл болох уулын цана, гүйлтийн цана, биатлон, сноуборд, кёрлинг, хоккей, уран гулгалт (уран сайхны гулгалт), шорт трекийн төрлүүдээр заавал зохиогддог. Үүнээс гадна Казахстаны ЗБХорооны хүсэлтээр нэмж 4 төрлийг трамплин, цанын 2 төрөлт, тэшүүр, фристайлыг наадмын хөтөлбөрт оруулж явуулахаар болсон.
ОУОСХ-НЫ ОЛОН ТӨРЛИЙН ХУРЛУУД БОЛНО
Их наадмын үеэр буюу ОУОСХ-ны Удирдах зөвлөл, Гүйцэтгэх хорооны хурал нь “Рахат” зочид буудлын цогцолборт 1 сарын 25-28-нд болно. Харин Азийн оюутны спортын холбооны Гүйцэтгэх хорооны гишүүдийн хурал 1 сарын 30-31-нд Алмата хотын Захиргаанд болно. ОУОСХ-ны эрдэм шинжилгээний их хурал 2 сарын 3-6-нд Алмата хотын Биеийн тамир, спортын академи дээр явагдах юм. Эрдэм шинжилгээний их хуралд 30 гаруй орны 150 эрдэм шинжилгээний илтгэл ирүүлсэн байна. Эдгээр илтгэл нь үндсэн ба салбар хорооны хурлаар хэлэлцүүлэгдэн бусад илтгэлийг ханын самбарт байрлуулан олон нийтэд дэлгэн харуулж, сурталчлан мэдээлэх юм.
АЛМАТА ХОТНОО СОЁЛЫН "УНИВЕРСИАД" БОЛНО
Наадмыг зөвхөн спортын арга хэмжээ бус соёлын “Универсиад” болгоно хэмээн Алмата 2017 Универсиад наадмын зохион байгуулагч нар амлаж байна. Универсиадын үеэр тамирчдын тосгонд болон хотын соёл, үйлчилгээний бүх газруудад зочид төлөөлөгч нарт зориулан бэлтгэсэн урлагын наадам, тоглолт, үндэсний урлагийн болон циркийн үзүүлбэр, кино гаргах, музей түүх дурсгалын газрууд үзүүлэх төрөл бүрийн хөтөлбөр гарган бэлтгэсэн байна. Наадамд зориулан Казах үндэсний эртний өв уламжлал, авьяас чадварыг харуулсан цуврал тоглолтуудыг соёл, урлагийн газруудад явуулах юм.
ЭМНЭЛЭГ, ДОПИНГИЙН ТЕСТ АВНА
Наадмын үеэр тамирчидын тосгонд эмнэлгийн 24 цагаар ажиллах поликлиник байгуулан, тамирчидад үйлчилнэ. Алмата хотын нэр бүхий 8 эмнэлэг, түргэн тусламжын төвүүд бэлэн байдалд ажиллаж үйлчилгээг ойролцоо тэмцээний газруудаас ирсэн тамирчидад үйлчилнэ. Мөн тэмцээн, бэлтгэлийн газруудад эмч, сувилагч нар 30 газарт анхан шатны үйлчилгээг үзүүлнэ. Тэмцээн, бэлтгэлийн газар бүрт эмнэлгийн пункт ажиллана. Наадмын үеэр Казахстаны допингийн эсрэг төвөөс ОУОСХ-ны эмнэлгийн албатай хамтран сорил авах ажлыг хийнэ. Бүх тэмцээний газруудад допинг авах түр байр ажиллуулна. Сорилыг олон улсад бүртгэлтэй Австрийн тусгай лабораторид үр дүнг гаргана.
УНИВЕРСИАДЫГ 400 ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД СУРВАЛЖИЛНА.
“Алмата товер” байрлах олон улсын хэвлэлийн төвд 30 орчим орны 400 гаруй сэтгүүлч, хэвлэлийн ажилтан нар сурвалжлан ажиллана. Энэ төвд нэгэн зэрэг 200 хүн ажиллах боломжтой ажээ. Телевизийн дамжуулах төвд 100 хүн ажиллах багтаамжтай гэнэ. Тэд олон улсын хэвлэлийн төвд ажиллаж өдөр, цаг тутамд мэдээлэлээ дэлхийн 80 гаруй орны 1 тэрбум телевиз үзэгч, олон нийтэд хүргэхээр зориж байна. Олон улсын хэвлэл мэдээллийн төвд гадаадын 200 орчим сэтгүүлч нар ажиллана. Их наадмын үйл ажиллагааг гадаадын олон орны Евроспорт, ССТВ5, ESPN, Матчспорт зэрэг томоохон телевиз, сувгууд шууд дамжуулан, олон мэдээллийн агентлагууд ирэхээр гэрээ байгуулжээ.
АЛМАТА УНИВЕРСИАДЫН ТЭЭВЭР, ХАМГААЛАЛТ
Универсиадын ЗБХороо нь Казахстаны “Вираж” компанитай 520 автомашин, автобусаар төлөөлөгчдөд үйлчлэхээр гэрээ байгуулан бэлтгэжээ. Эдгээр машинуудад Универсиадын лого, бэлэгдлийг байрлуулсан байна. Тамирчидын тээврийн асуудлыг 400 хүний бүрэлдэхүүнтэй жолооч нарын баг гүйцэтгэнэ. Тэд тэмцээн, бэлтгэлийн байр, үзвэр соёлын зэрэг газрууд руу 50 орчим чиглэлд төлөөлөгчдийг хүргэн ажиллах ажээ.
Наадмын аюулгүй байдал, харуул хамгаалалтыг 6,500 гаруй цагдаа, цэргийн хүчин хамгаалан зогсохоор болж, олон арван аюулгүй байдлын техник хэрэгслийг ашиглахаар бэлтгэжээ. Наадмын тэмцээний орох, гарах хэсгийг өндөр зэрэглэлийн хамгаалалтанд тусгай албаны хүмүүс ажиллан мандат, билетээр нь шалган оруулах ажээ.
Наадмын үеэр Алмата хотын ЕБС-ийн хичээлийг завсаруулж хотын тээврийн хөдөлгөөний 30% багасгах, хотын 9 захыг наадмын үеэр түр хаах зэрэг олон төрлийн арга хэмжээг авчээ.