Италийн Турины өвлийн Универсиад 2025 амжилттай явагдаж байна


Наадам 1 сарын 13-23-нд Италийн Турин хотноо явагдаж, өвлийн спортын шилдэг 1655 тамирчид, 1,000 орчим албаны төлөөлөгчид 54 улсаа төлөөлөн оролцож байна. Наадам уулын цана, снөүборд, фристайл, гүйлтийн цана, биатлон, хоккей, уран гулгалт, шорт трейк, кёрлинг зэрэг 11 спортын төрлөөр явагдаж эхэлсэн.

Монголын оюутан залуучууд энэхүү наадмын 5 спортын төрөлд 12 тамирчин, 8 дасгалжуулагч, албаны хүнтэй оролцож, өнөөдөр гүйлтийн цанын 10 км зайн уралдаанаар тэмцээндээ оролцож эхэлсэн. Универсиад наадам нь их спортын эхлэл

Баг тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье!