ИДСК-ийн анхааралд:


2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 12:00 цагт Универсиад 2020 наадамд оролцох багуудын Ерөнхий техникийн зөвлөгөөнийг Спортын төв ордоны 1 давхарт хурлын өрөөнд хийнэ. Мэдээллийг утсаар оролцох хүмүүст хүргэсэн байгаа. Гэхдээ мэдээлэл аваагүй яваа ИДСК-ын багийн удирдлагуудыг энэ хуралд биечлэн оролцохыг урьж байна.

Хурлын ажиллагаанд ЗБХ, БТСУХ, МОСХ-ны удирдлагууд оролцож мэдээлэл өгнө. Энэ удаагийн наадмаас эхлэн цахимаар тусгайлсан вэб сайтаар дамжуулан мэдүүлэг гаргах болсон. Энэ удаагийн техникийн зөвлөгөөний хурлын үеэр Сургуулиудаас мэдүүлэг гаргах IT хүмүүст зориулсан тусгайлсан сургалтыг үргэлжлүүлэн явуулах юм.