​ЗУНЫ УНИВЕРСИАД 2017 НААДМЫН ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ТЭМЦЭЭН


МОНГОЛ УЛСАА ТӨЛӨӨЛӨН 10 ТАМИРЧИН ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ТӨРӨЛД ӨРСӨЛДӨНӨ.
Зуны Универсиад 2017 наадмын Ширэний теннисний тэмцээн Шинэ Тайпэй хотын “Шинзуан”спортын ордон болно. Үзэгчдийн суудлын тоо нь 4688 юм. Энэхүү спортын ордон нь тамирчдын тосгоноос 13 км-т оршдог.
Ширээний теннисний тамирчидын тэмцээний өмнөх бэлтгэлийг Шинэ Тайпэй хотын “Шинзуан”спортын ордон В-1 зааланд хийнэ.
Эрэгтэйчүүд: Ганцаарчилсан, хос, холимог хос болон багийн төрлөөр явагдана.
Эмэгтэйчүүд: Ганцаарчилсан, хос, холимог хос болон багийн төрлөөр болно.
Техникийн зөвлөгөөн, сугалаа 8 сарын 21-нд 11:00 цагаас Шинэ Тайпэй хотын “Шинзуан” спортын ордны 1 давхар болно.
Тэмцээний хуваарь: Ширээний теннисний тэмцээн 8 сарын 22-29-нд болно.
8 сарын 22-нд 10:00-22:00 цагийн хооронд эмэгтэй, эрэгтэй багийн тэмцээний хэсгийн урьдчилсан тоглолтууд болно. Эмэгтэй ганцаарчилсан төрөлд Г.Индра, Г.Болор, Э.Отгонжаргал, Э.Жумдаан, Б.Урантогос, эрэгтэй ганцаарчилсан төрөлд Б.Өнөболд, А.Бэлгүүдэй, Г.Чулуудай, Т.Барсболд, П.Билэгжаргал нар өрсөлдөнө.
8 сарын 23-нд 10:00-22:00 цагийн хооронд эмэгтэй, эрэгтэй багийн тэмцээний хэсгийн урьдчилсан тоглолтууд болно
8 сарын 24-нд 10:00-15:00 цагийн хооронд эмэгтэй, эрэгтэй, холимог хосын тэмцээний 1-р тойргын тоглолтууд явагдана. 17:00-21:00 цагийн хооронд эрэгтэй, эмэгтэй багийн төрлийн тэмцээний 4/1-ний шигшээ тоглолт болно. Эрэгтэй хосын төрөлд 1-р хос Б.Өнөболд, А.Бэлгүүдэй, 2-р хос Т.Барсболд, П.Билэгжаргал, эмэгтэй хосын төрөлд 1-р хос Г.Индра, Г.Болор, 2-р хос Э.Жумдаан, Б.Урантогос, холимог хосын төрөлд 1-р хос Г.Индра, Б.Өнөболд, 2-р хос Э.Отгонжаргал, Г.Чулуудай нар өрсөлдөнө.
8 сарын 25-нд 10:00-16:00 цагийн хооронд эмэгтэй, эрэгтэй ганцаарчилсан төрлийн урьдчилсан тоглолтууд явагдана. 18:00-22:00 цагийн хооронд эрэгтэй, эмэгтэй багийн хагас шигшээ тоглолт болно. Эмэгтэй ганцаарчилсан төрөлд Г.Индра, Г.Болор, Э.Отгонжаргал, Э.Жумдаан, Б.Урантогос, эрэгтэй ганцаарчилсан төрөлд Б.Өнөболд, А.Бэлгүүдэй, Г.Чулуудай, Т.Барсболд, П.Билэгжаргал нар өрсөлдөнө.
Эмэгтэй багийн төрөлд Г.Индра, Г.Болор, Э.Отгонжаргал, Э.Жумдаан, Б.Урантогос, эрэгтэй багийн төрөлд Б.Өнөболд, А.Бэлгүүдэй, Г.Чулуудай, Т.Барсболд, П.Билэгжаргал нар өрсөлдөнө.
8 сарын 26-нд 10:00-17:00 цагийн хооронд эмэгтэй, эрэгтэй ганцаарчилсан төрлийн урьдчилсан тоглолтууд үргэлжлэн явагдана. 18:00-22:00 цагийн хооронд эрэгтэй, эмэгтэй багийн шигшээ тоглолт болж, медаль гардуулах ёслол болно.
8 сарын 27-нд 10:00-11:00 цагийн хооронд холимог хосын төрлийн 4/1-т үлдэх тоглолтууд үргэлжлэн явагдана. 11:30-12:00 цагийн хооронд эрэгтэй, эмэгтэй хосын 2-р тойргын тоглолт, 12:00-12:30 цагаас эрэгтэй, эмэгтэй хосын 3-р тойргын тоглолт, 13:00-13:30 цагаас эрэгтэй, эмэгтэй хосын 4-р тойргын тоглолт явагдана. Эрэгтэй хосын төрөлд 1-р хос Б.Өнөболд, А.Бэлгүүдэй, 2-р хос Т.Барсболд, П.Билэгжаргал, эмэгтэй хосын төрөлд 1-р хос Г.Индра, Г.Болор, 2-р хос Э.Жумдаан, Б.Урантогос, холимог хосын төрөлд 1-р хос Г.Индра, Б.Өнөболд, 2-р хос Э.Отгонжаргал, Г.Чулуудай нар өрсөлдөнө.
Үргэлжлэн 14:00-15:00 цагт холимог хосын төрлийн хагас шигшээ тоглолт явагдана. 17:00-19:00 цагт эрэгтэй, эмэгтэй хосын 4/1-т үлдэх тоглолт болж, 19:00-20:00 цагуудад холимог хосын төрлийн шигшээ тоглолт болж медаль гардуулах ёслол болно.
8 сарын 28-нд
10:00-12:00 цагийн хооронд эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлийн 1-р тойрог, 12:00-13:00 цагаас эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан 2-р тойргын тоглолт, 13:00-14:00 цагаас эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан 3-р тойргын тоглолт явагдана. 14:00-15:30 цагийн хооронд эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлийн 4/1-т үлдэх тоглолтууд үргэлжлэн явагдана.
Үргэлжлэн 18:00-20:00 цагт эрэгтэй, эмэгтэй хосын төрлийн хагас шигшээ тоглолт явагдана. 20:00-22:00 цагт эрэгтэй, эмэгтэй хосын шигшээ тоглолт болж медаль гардуулах ёслол болно.
8 сарын 29-нд 10:00-12:00 цагуудад эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлийн хагас шигшээ тоглолт явагдаж, 12:00-14:00 цагт эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлийн шигшээ тоглолт болж медаль гардуулах ёслолын үйл ажиллагаа болно. Эмэгтэй ганцаарчилсан төрөлд Г.Индра, Г.Болор, Э.Отгонжаргал, Э.Жумдаан, Б.Урантогос, эрэгтэй ганцаарчилсан төрөлд Б.Өнөболд, А.Бэлгүүдэй, Г.Чулуудай, Т.Барсболд, П.Билэгжаргал нар өрсөлдөнө.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО