ЗУНЫ УНИВЕРСИАД 2017 НААДМЫН ХӨНГӨН АТЛЕТИКИЙН ТЭМЦЭЭН
Монгол Улсаас хөнгөн атлетикийн эрэгтэй 5 тамирчид О.Болдоо, Ц.Бямбажав, Д.Гантулга, Н.Мөнхбаяр, Б.Суврагахайрхан нар орно.
Зуны Универсиад 2017 наадмын Хөнгөн атлетикийн тэмцээн нь Тайпэй хотын “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д болно. Үзэгчдийн суудлын тоо нь 20,000. Энэхүү цэнгэлдэх хүрээлэн нь тамирчдын тосгоноос 30 км- т байрлана. Цэнгэлдэх хүрээлэнгийн зэрэгцээ задгай талбайд тамирчидын тэмцээний өмнөх бие халаалт хийх талбай бий.
Хагас марафон ба спорт алхааны тэмцээн ба бэлтгэл нь хотын захиргааны байрны өмнө талбай, Рэн Ай замыг ашиглан хийгдэнэ.
Тэмцээний өмнөх бэлтгэлийг 3-н цэнгэлдэх хүрээлэн, талбайд хийнэ. Үүнд: Тайпэй хотын Датон ахлах сургуулийн хөнгөн атлетикийн талбай- Тамирчдын тосгоноос 24 км зайтай. Тауюань хотын цэнгэлдэх хүрээлэнд-Энэ нь тамирчдын тосгоноос 13 км зайтай байрладаг. Мөн Тайпэй хотын Зонзен ахлах сургуулийн хөнгөн атлетикийн талбайд хийнэ. Энэ талбай нь тамирчдын тосгоноос 24 км зайтай байрладаг. Тамирчид нь эдгээр бэлтгэлийн газруудад тогтоосон хувиарын дагуу очиж бэлтгэлээ хангана.
Техникийн зөвлөгөөн 8 сарын 21-нд 17:00 цагаас “Тамирчдын тосгон” дах олон улсын хурлын танхимд болно.
Монголын тамирчдын тэмцээний хуваарь: Хөнгөн атлетикийн тэмцээн 8 сарын 23-28 нд болно. Монголчууд холын зайн гүйлт, хагас марафон гүйлтийн тэмцээнд орно.
-8 сарын 24-нд 21:00 цагаас Д.Гантулга 10.000 м-ийн гүйлтийн шигшээ
-8 сарын 26-нд 21:10 цагаас О.Болдоо 5.000 м-ийн урьдчилсан гарааны гүйлтэнд орно.
-8 сарын 27-нд 07:50 цагаас Эрэгтэй 5 тамирчид О.Болдоо, Ц.Бямбажав, Д.Гантулга, Н.Мөнхбаяр, Б.Суврагахайрхан нар хагас марафон гүйлтийн ганцаарчилсан болон багийн төрөлд оролцоно.
-8 сарын 28-нд 20:00 цагаас О.Болдоо 5.000 м-ийн зайн гүйлтийн урьдчилсан зайгаас шалгарвал шигшээ гүйлтэнд оролцоно.
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО