ЗУНЫ УНИВЕРСИАД 2017 НААДМЫН ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ МОНГОЛЫН ТАМИРЧИДЫН ХУВААРЬ ГАРЛАА
Зуны Универсиад 2017 наадмын хүндийн өргөлтийн тэмцээн нь Шинэ Тайпэй хотын Тамсу дүүргийн Тамкан их сургуулийн “Шаомо спортын ордон”-ны 7 давхарт зохиогдоно. Үзэгчдийн суудлын тоо нь 1287. Энэхүү спортын ордон нь тамирчдын тосгоноос 33,5 км-т баруун хойш зүгт оршдог юм.
Хүндийн өргөлтийн тамирчидын тэмцээний өмнөх бэлтгэл нь Тамкан их сургуулийн “Шаомо спортын ордон”-ны 4 давхарт болно.
Эрэгтэйчүүд: 56кг, 62кг, 69кг, 77кг, 85кг, 94кг, 105кг, +105 кг жингээр болно.
Эмэгтэйчүүд: 48 кг, 53кг, 58кг, 63кг, 69кг, 75кг, 90кг, +90 кг жингээр явагдана.
Техникийн зөвлөгөөн 8 сарын 19-нд 11:00 цагаас Тамкан их сургуулийн “Шаомо спортын ордон”-ны 7 давхарт болно.
Тэмцээний хуваарь: Хүндийн өргөлтийн тэмцээн 8 сарын 20-25-нд болно.
Монголоос 3 эмэгтэй тамирчин оролцоно.
-8 сарын 20-нд 09:30 цагаас эмэгтэйчүүдийн 48 кг жингийн В хэсгийн тэмцээн болно. 11:30 цагаас эрэгтэй 56, 62 кг жингийн В хэсгийн өргөлт явагдана. 14:00 цагаас 56 кг А хэсэг өргөж шагнал гардуулна. Харин 16:30 цагаас эм 48 кг жингийн А хэсгийн шигшээ болж, медаль гардуулна. Эрэгтэйчүүдийн 62 кг жингийн А хэсгийн шигшээ өргөлт 19:00 цагаас болж, шагнал гардуулах ёслолыг хийнэ.
-8 сарын 21-нд 09:30 цагаас эмэгтэйчүүдийн 58 кг жингийн В хэсгийн тэмцээн болно. 19:00 цагаас А хэсэг өргөж шагнал гардуулна. Энэ жинд О.Баярцэцэг хүч үзнэ.
-8 сарын 22-нд 09:30 цагаас эмэгтэйчүүдийн 63 кг жингийн В хэсгийн тэмцээн болно. 14:00 цагаас А хэсэг өргөж шагнал гардуулна. Энэ жинд Г.Ануужин хүч үзнэ.
-8 сарын 23-нд 09:30 цагаас эмэгтэйчүүдийн 69 кг жингийн В хэсгийн тэмцээн болно. 14:00 цагаас А хэсэг өргөж шагнал гардуулна. Энэ жинд Г.Отгонтуяа хүч үзнэ.
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО