​ЗУНЫ УНИВЕРСИАД 2017 НААДМЫН ТАЭКВОНДОГИЙН ТЭМЦЭЭН



МОНГОЛЫН ОЮУТНЫ ТАЭКВОНДОГИЙН ШИГШЭЭ БАГТ 2016 ОНЫ РИО ОЛИМПИЙН ШАГНАЛТ П. ТЭМҮҮЖИН, АЗИЙН АВАРГА М. ТҮМЭНБАЯР, ОУХМ Т. БИЛЭГЖАРГАЛ, А. НАЦАГДОРЖ, Э. БУЯНШАГАЙ НАР ОРОЛЦОНО.
Зуны Универсиад 2017 наадмын жүдо бөхийн тэмцээн Таюуан хотын спортын ордны B1 давхарт болно. Үзэгчдийн суудлын тоо нь 3200 юм. Энэхүү спортын ордон нь тамирчдын тосгоноос 17.8 км-т баруун урагш зүгт оршдог юм.
Таэквондогийн тамирчидын тэмцээний өмнөх бэлтгэл нь Таюуан хотын Санмин дүүргийн спортын ордоны В2 давхарт явагдана. Энэ ордон нь тамирчдын тосгоноос 17.8 км зайтай оршдог.
Эрэгтэйчүүд:, 54 кг, 58 кг, 63 кг 68 кг 74 кг, 80 кг, 87 кг болон багийн тулааны төрлөөр явагдана.
Эмэгтэйчүүд: 46 кг, 49 кг, 53 кг, 57 кг, 62 кг, 67 кг, 73 кг болон багийн тулааны төрлөөр явагдана.
Техникийн эхний зөвлөгөөн 8 сарын 18-нд 18:00 цагаас “Таюуан” спортын ордон болно.
Тэмцээний хуваарь: Таэквондогийн тэмцээн 8 сарын 20-26-нд болно. Монголын багийн тамирчид 22-26-нд тулалдана.

-8 сарын 22-нд 09:00-12:00 цагуудад -68 кг-д П.Тэмүүжин, -54 кг-д Т.Билэгжаргал нар урьдчилсан тулаанаа хийнэ. 13:30-17:30 цагт хагас шигшээ тулаан, 18:00-19:00 цагийн хооронд медалийн тоглолт болж 19:30 цагт медаль гардуулах үйл ажиллагаа болно.

-8 сарын 23-нд 09:00-12:00 цагт -58 кг-д М.Түмэнбаяр урьдчилсан тулаанаа хийнэ. 13:30-17:30 цагт хагас шигшээ, 18:00-19:00 цагт медалийн тоглолт болж 19:30 цагт медаль гардуулах үйл ажиллагаа болно.

-8 сарын 24-нд 09:00-12:00 цагт -74 кг-д А.Нацагдорж урьдчилсан тулаанаа хийнэ. 13:30-17:30 цагт хагас шигшээ тулаан, 18:00-19:00 цагийн хооронд медалийн тоглолт болж 19:30 цагт медаль гардуулах үйл ажиллагаа болно.

-8 сарын 25-нд 09:00-12:00 цагт -63 кг-д Э.Буяншагай урьдчилсан тулаанаа хийнэ. 13:30-17:30 цагт хагас шигшээ тулаан, 18:00-19:00 цагийн хооронд медалийн тоглолт болж 19:30 цагт медаль гардуулах үйл ажиллагаа болно.

-8 сарын 26-нд 09:00-12:00 цагт эрэгтэй багийн кёруги тулаанд М.Түмэнбаяр, Э.Буяншагай, П.Тэмүүжин, А.Нацагдорж нар тулалдана. 13:30-17:30 цагт багийн хагас шигшээ тулаан, 18:00-19:00 цагийн хооронд медалийн тулаан болж 19:30 цагт медаль гардуулах үйл ажиллагаа болно.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО