​ЗУНЫ УНИВЕРСИАД 2017 НААДМЫН ГОЛЬФИЙН ТЭМЦЭЭН


МОНГОЛ УЛСААС ЭНЭ ТӨРӨЛД ЭМЭГТЭЙ ТАМИРЧИД А.ЭНЭРЭЛ, Н.НАМУУНАА НАР ӨРСӨЛДӨНӨ.
Зуны Универсиад 2017 наадмын гольфийн тэмцээн нь Тауюань хотын Санрайс гольфийн талбайд болно. Энэхүү гольфийн талбай нь тамирчдын тосгоноос 36 км-т оршдог. Гольфийн тамирчидын тэмцээний өмнөх бэлтгэлийг энэхүү талбайд хийнэ.
Эрэгтэйчүүд: Ганцаарчилсан цохилтын төрлөөр нийт 72 нүхэнд тоглоно.
Эмэгтэйчүүд: Ганцаарчилсан цохилтынтөрлөөр нийт 72 нүхэнд тоглоно.
Тэмцээний техникийн эхний зөвлөгөөн 8 сарын 21-нд 10:00 цагаас Тауюань хотын Санрайс гольфийн талбайд хийнэ.
Тэмцээний хуваарь: Гольфийн тэмцээн 8 сарын 24-27-нд 4 өдөр үргэлжилнэ.
8 сарын 24-нд 06:30 цагаас эмэгтэй, эрэгтэйчүүд ганцаарчилсан 1 дэх тойргийн 18 нүхэнд тоглох тэмцээн эхэлнэ. Эмэгтэй ганцаарчилсан төрөлд манай тамирчдаас А.Энэрэл, Н.Намуунаа нар өрсөлдөнө.
8 сарын 25-нд 06:30 цагаас эмэгтэй, эрэгтэйчүүд ганцаарчилсан 2 дах тойргийн тэмцээн эхэлнэ.
8 сарын 26-нд 06:30 цагаас эмэгтэй, эрэгтэйчүүд ганцаарчилсан 3 дах тойргийн тэмцээн эхэлнэ.
8 сарын 27-нд 06:30 цагаас эмэгтэй, эрэгтэйчүүд ганцаарчилсан 4 дэх тойргийн тэмцээн болно. 19:00-20:00 цагийн хооронд ганцаарчилсан ба багийн төрөлд медаль хүртсэн тамирчдын шагналыг гардуулж, тэмцээн өндөрлөнө. Багийн дүнг эрэгтэй, эмэгтэй төрөлд тухай багийн сайн үзүүлэлтэй 2 тамирчины нийлбэр оноогоор дүгнэж гаргана.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО