Завхан аймагт Универсиад наадам болно



Орон нутгийн мэргэжлийн боловсролын их, дээд сургууль коллежийн оюутны спорт, урлагийн XVIII дугаар Универсиад наадам 2015 оны 09 сарын 25-27-нд Завхан аймгийн Улиастай хотноо болно. Наадмын удирдамж,зааварыг зохион байгуулагч Монголын оюутны спортын холбооны Ерөнхийлөгч, ОУОСХ-ны Ерөнхий санхүүч Д.Баясгалан, МУИС-ийн Завхан сургуулийн захирал, дэд профессор, доктор М.Эрдэнэчимэг нар батлан гаргажээ. Наадамд Монгол улсын ИДС-иас гадна ОХУ-ын болон БНХАУ-ын хил орчмын зарим сургуулиудаас баг тамирчид хүрэлцэн ирж оролцох юм.