Д.Жаргалсайхан Азийн оюутны спортын холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо.


БНХАУ-ын Шиамен хотноо 2016 оны 11 дүгээр сарын 20-21-ны өдрүүдэд Азийн Оюутны спортын холбооны Ерөнхий Ассамблэйн хурал болж байгаа бөгөөд Монголын оюутны спортын холбооны Ерөнхийлөгч Д.Баясгалан, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан, Мон-Алтиус дээд сургуулийн захирал М.Өсөхбаяр нар оролцож байна. Азийн оюутны спортын холбооны дэд ерөнхийлөгчид нэр дэвшсэн МОСХ-ны ЕНБдарга, доктор, Монгол улсын гавьяат дасгалжуулагч Д.Жаргалсайхан 13 хүний санал авч 2016-2022 онуудад Азийн оюутны спортын холбооны Дэд ерөнхийлөгчөөр ажиллахаар сонгогдлоо.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО