ДЭЛХИЙН ОЮУТНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ СПОРТ АВИРАЛТЫН ТЭМЦЭЭНД МОНГОЛЫН ТАМИРЧИД ОРОЛЦОНО


Дэлхийн оюутны аварга шалгаруулах спорт авиралтын анхдугаар тэмцээн 2016 оны 10 сарын 12-16-ны өдрүүдэд БНХАУ-ын Шанхай хотын Донгхуа их сургуулийн спорт цогцолборт зохион байгуулагдах юм. Тэмцээн зохиогдох цогцолбор нь 825 метр кв-т талбайтай бөгөөд, үүнээс гадна 3442,45 м2 үзэгчдийн, 192 м2 шүүгчдийн, 270 м2 бэлтгэлийн талбайн хэсгүүдээс бүрдсэн байна.


Энэхүү тэмцээнд Монгол улсаас ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн Үйлдвэр, хотын дулаан хангамжийн ангийн оюутан Н.Хэрлэн, МУБИС-ийн Урлаг биеийн тамирын сургуулийн, Спорт аялал жуулчлалын ангийн оюутан О.Сайнжаргал нар, дасгалжуулагч Монголын уулчдын нэгдсэн холбооны дасгалжуулагч Б.Эрдэнэцэцэгийн удирдлаганд 3 хүний бүрэлдэхүүнтэй оролцохоор БНХАУ-ыг зорилоо. Тэмцээнд оролцох тамирчдыг тэмцээний үед байрлах байр, хоолны асуудлыг Хятадын оюутны спортын холбоо, ЗБХ-той Монголын Оюутны спортын холбоо харилцан тохиролцон баг тамирчдаа дэмжин ажилласан байна.




МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО