ДЭЛХИЙН АВАРГЫН НЭЭЛТ ӨНӨӨДӨР БОЛНО
Дэлхийн оюутны аварга шалгаруулах байт харвааны 11 дүгээр тэмцээн 2016 оны 6 дугаар сарын 1-5-нд Улаанбаатар хотноо Төв цэнгэлдэх хүрээлэн болон шигшээ харваа Чингисийн талбайд явагдана. Тэмцээнд Австрали, АНУ, Бельги, Герман, Итали, Их Британи, Малайз, Монгол, Мексик, Коста-Рика, ОХУ, Өмнөд Солонгос, Польш, Сингапур, Словак, Финлянд, Франц, Хятадын Тайвань, Чех, Швед, Швейцарь, Энэтхэг, Япон, Турк зэрэг 24 орны 250 орчим төлөөлөгчид, оюутан тамирчид оролцоно. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр бую 2016 оны 6 дугаар сар 1-ны өдөр гэхэд оролцох улсын бүх баг тамирчид ирж ОУОСХ-ын хяналтын хорооны гишүүн БНХАУ-ын иргэн Донг Шианхуа мандатыг олгож дууслаа.
ДОАШ байт харвааны тэмцээнийг ОУОСХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүн, Хятадын Тайваны иргэн Чен Тай Чен ирж удирдахаар олон улсын байгууллагаас томилогдсон юм. Мөн ОУОСХ-ны байт харвааны техникийн комиссыг Испаний иргэн, Олимпийн аварга Хуан Карлос, эмнэлгийн комиссыгын иргэн Хятадын Тайваны иргэн Вэнг Линг Эй нар ирж удирдана. ОУОСХ-ны нарийн бичгийн дарга нарын газраас 1 ажилтан, 2 хэвлэлийн төлөөлөгч Улаанбаатар хоноо ирнэ.
Дэлхийн байт харвааны холбооны олон улсын 4 шүүгч (Испани, Бразил, Энэтхэг, Сингапур) ирж талбай дээрх техникийн үйл ажиллагааг удирдах ба Итали улсын 2 техникийн ажилтан тэмцээний оноолт, дүнгийн системийг ажиллуулна. Дотоодын 15 шүүгч тэмцээн дээр туслан гүйцэтгэгчээр ажиллаж, олон улсын 10 гаруй сэтгүүлч нар тэмцээний үед ирж энэ тэмцээнийг олон улсад сурталчилахаар монгол улсад хүрэлцэн ирсэн байна.
Мөн монголын талаас хэвлэл мэдээлэл, сайн дурын ажилтан, харуул хамгаалалт, тээвэр, эмнэлгийн хэсэг гэсэн ажлын албууд ажиллаж тэмцээнийг ямар нэгэн сайдгүйгээр амжилттай зохион байгуулахаар Төв цэнгэлдэх хүрээлэн болон Баянгол зочид буудалд ажиллаж байна.
Баг тамирчид Төв цэнгэлдэх хүрээлэнд бэлтгэлээ хийж байгаа бөгөөд бэлтгэлийн талбай дээрээс Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн сэтгүүлч нар сурвалжлага, мэдээ бэлтгэж тэмцээний эргэн тойронд болж буй мэдээллийг монгол орон даяар хүргэж байна.ДАШТ-ний үйл ажиллагаа, нээлт нь 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 17:00 цагаас Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.
Нээлтийн үеэр эрхий мэргэн харваачийн үлгэрчилсэн домогт тулгуурласан баМонгол улсын соёлын өв, уламжлалыг харуулсан үзүүлбэрүүд, үндэсний сур харваа, дуу болон хөгжимийн тоглолтууд болно.
Тэмцээн олон нийтэд нээлттэй болох тул Зохин байгуулах хороонос та бүхнийг хүрэлцэн ирэхийг хүндэтгэн урьж байна.