ДОРНОД ИХ СУРГУУЛЬ ОЛОН УЛСЫН ОЮУТНЫ СПОРТЫН ӨДРӨӨР


Дорнод их сургууль “Олон улсын оюутны спортын өдөр”-ийн хүрээнд Оюутны холбоо, Багш, биеийн тамирын боловсролын хөтөлбөрийн оюутнууд хамтран “Оюутан танд” өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Тус өдөрлөгт бакалаврын өдрийн ангийн 200 орчим оюутнууд хамрагдлаа. Оюутнуудад олон улсын оюутны спортын өдрийн танилцуулга мэдээллийг хийж, спортын үйл ажиллагааг өртөөчилсөн хэлбэрээр зохион байгууллаа.

Спорт өртөөний хүрээнд Багш, биеийн тамирын боловсрол хөтөлбөрийн 4-р ангийн оюутнууд:

  • - Модон бөмбөг тоглох, заах арга зүй
  • - Волейбол хэрхэн зөв техниктэй тоглох арга зүй
  • - Түрник
  • - 4-р ангийн оюутнуудтай хамтран явган аялал, бүх нийтийн алхалт зэрэг үйл ажиллагааг тус тус зохион байгуулсан байна.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО

ДОРНОД ИХ СУРГУУЛЬ