ДОРНОД АЙМАГТ БИЕИЙН ТАМИРЫН БАГШ НАРЫН УУЛЗАЛТ, СЕМИНАР БОЛЛОО
Дорнод аймгийн Биеийн тамирын багш нарын уулзалт семинарыг 09 сарын 15-16-ны өдөр Чойбалсан хотноо Дорнод их сургуулиас амжилттай зохион байгууллаа. Уулзалт, семинарт Дорнод аймгийн төвийн болон сумын их, дээд сургууль, коллеж, ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын 50 гаруй багш нар оролцлоо. Энэхүү уулзалт семинарт Монголын оюутны спортын холбооны гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэтуяа, Удирдах зөвлөлийн гишүүн, ҮБТДС-ийн дэд захирал, доктор Л.Гүндэгмаа нар оролцож “МОСХ-ны болон ОУОСХ-ны үйл ажиллагаа, зорилт” “Өндөр зэрэглэлтэй тамирчдын модель загвар”, “Хүүхдийн бие бялдрын орчин үеийн чиг хандлага” сэдэвт мэдээлэл, илтгэлийг тавьсан. Семинарыг Дорнод аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, ЗДТГ-ын дэргэдэх нийгмийн хөгжлийн газар, Биеийн тамир, спортын газар хамтран зохион байгуулсан байна.
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО