ГОВЬ-АЛТАЙН ОЮУТНЫ “УНИВЕРСИАД -2016” XIX ИХ НААДАМ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Монгол Улсын орон нутгийн мэргэжлийн боловсролын их, дээд сургууль, коллежийн оюутны спорт, урлагийн 19 дүгээр “УНИВЕРСИАД” их наадам Говь-Алтай аймгийн төв Алтай хотноо 2016 оны 9дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Их наадамд Ховд их сургууль, МУИС-ийн Завхан сургууль, АШУИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах Ухааны Сургууль, Баянхонгор аймгийн Худалдааны үндэсний дээд сургуулийн 4 багийн 150 орчим тамирчин, дасгалжуулагч, төлөөлөгчид оролцлоо.
Наадмыг Монгол улсын БСШУСЯ, Говь-Алтай аймгийн ЗДТГазар, Монголын Оюутны Спортын Холбоо (МОСХ), МУИС-ийн АШУИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах Ухааны Сургуулиас эрхлэн удирдан явуулав. Наадмын нээлтийнёслолын үйл ажиллагааг Жанчивын нэрэмжит талбайд зохион байгуулан Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэм, АШУИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах Ухааны Сургуулийн захирал М.Банзаагаяа, АШУҮИС-ийн Мэргэжлийн болон Эрдмийн сургалтын албаны дарга профессор Д.Амарсайхан МОСХ-ны мэргэжилтэн Б.Баянбулаг, МОХ-ны олон нийттэй харилцах албаны дарга А.Азжаргал, наадамд оролцогч сургуулийн тамирчин, дасгалжуулагч нар оролцлоо.
“Хөдөлгөөн ба эрүүл мэнд” сэдвээр оюутны эрдэм шинжилгээний онол практикийн бага хурал, бүсийн оюутан миссийг шалгаруулан, бүс нутгийн их дээд сургуулийн захирал, удирдлагуудын ажил хэргийн уулзалт, ярилцлага хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдав.
Тус наадмын үеэр Баруун бүсийн оюутны спортын холбооны ерөнхийлөгчийн сонгууль болж АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах Ухааны сургуулийн захирал АУ-ны доктор, клиникийн профессор М.Банзаагаяаг сонгон Монголын оюутны спортын холбоонд уламжилсан байна.
Энэ удаагийн наадам нь Баянхонгор аймгийн Худалдааны Үндэсний Дээд Сургууль анх удаа Универсиад наадмын зарим төрөлд оролцсон, тэмцээний төрөл тус бүр цагийн давхцалгүй өндөр зохион байгуулалттай боллоо. Наадмыг Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас үйл ажиллагаа, санхүүгийн чиглэлд дэмжлэг үзүүлэн, Говь-Алтай аймгийн Төрийн банк Юнител компан Говь-Алтай салбар байгууллагууд ивээн тэтгэж, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн хамтран ажилласан байна.
Наадмын үеэр Дэлхийн багш нарын баярын 25 дахь жилийн ой, Монголын багш нарын 50 дахь жилийн ойн баяр тохиосон бөгөөд наадамд оролцсон сургуулиудын оюутны нийгэмлэгийн дарга нарын уулзалт болж МОСХ, МОХ-ны үйл ажиллагааны талаар Баруун бүсийн оюутнуудад мэдээлэл хийлсэн.
Энэхүү “УНИВЕРСИАД” наадам нь спортын 4 төрөлд модон бөмбөг, шатар, ширээний теннис, волейбол, урлагийн 5 төрлөөр авьяас, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс багийн нэгдсэн дүнгээр М.Алтанбагана захиралтай Ховд их сургуулийн баг тамирчид 234 оноогоор тэргүүн байранд шалгарч 3 жил дараалан шилжин явах цом гардан авч үүрд хадгалж, их наадмын алтан медаль, хоёрдугаар байрт М.Банзаагаяа захиралтай АШУҮИС-ийн Говь-Алтайаймаг дахь салбар Анагаах Ухааны сургууль 192 оноогоор, гуравдугаар байрт М.Эрдэнэчимэг захиралтай МУИС-ийн Завхан сургуулийн баг тамирчид 111 оноогоор орж мөнгө, хүрэл медалийг тус тус хүртлээ. Говь-Алтай аймгийн Нийгмийн хөгжлийн хэлтэсийн дарга М.Эрдэнэбилэг гардуулж өгөв.
Наадмын хаалтын үйл ажиллагаа Ардын дуу бүжгийн Алтай чуулгад ёслол төгөлдөр болж тэргүүний оюутан залуусыг МОХ-ны шагнал Манлайлагч оюутан Алтан медалиар шагнагдсан А.Бямбабаяр /АШУҮИС-ийн Говь-Алтай АУСургууль/, Н.Дашням /МУИС-ийн Завхан сургууль/, С.Анхцэцэг /Ховд их сургууль/, Манлайлагч залуу Алтан медалиар шагнагдсан Э.Энх-Амар /АШУҮИС-ийн Говь-Алтай АУСургууль/, Б.Энхбаяр /Ховд их сургууль/ нарт шагнаж урамшууллаа.
Дараагийн их наадам 20 жилийн ойн хүрээнд 2017оны 9 дүгээр сард Ховд Их Сургууль дээр явагдахаар болж наадмын хаалтын үйл ажиллагааны үеэр МОСХ-ны тугийг Ховд Их Сургууль төлөөлөгчид хүлээн авлаа.
Наадмын спорт, урлагийн төрлүүдийн дүн:
Гар бөмбөг (эрэгтэй):
1 дүгээр байр: Монгол Улсын Спортын мастер Ж.Болдцэцэг дасгалжуулагчтай АШУҮИС-ийн Говь-Алтай АУС
2 дугаар байр: Олон Улсын хэмжээний мастер Д.Баярболд дасгалжуулагчтай Ховд их сургууль
3 дугаар байр: Монгол Улсын Спортын мастер Б.Батбаасан дасгалжуулагчтай МУИС-ийн Завхан сургууль
Гар бөмбөг (эмэгтэй):
1 дүгээр байр: Олон Улсын хэмжээний мастер Д.Баярболд дасгалжуулагчтай Ховд их сургууль
2 дугаар байр: Монгол Улсын Спортын мастер Ж.Болдцэцэг дасгалжуулагчтай АШУҮИС-ийн Говь-Алтай АУС
3 дугаар байр: Монгол Улсын Спортын мастер Б.Батбаасан дасгалжуулагчтай МУИС-ийн Завхан сургууль
Ширээний теннис (эрэгтэй):
1 дүгээр байр: Б.Билгүүн Ховд их сургууль
2 дугаар байр: А.Бямбабаяр АШУҮИС-ийн Говь-Алтай АУС
3 дугаар байр: Б.Лхагва-Очир МУИС-ийн Завхан сургууль
Ширээний теннис (эмэгтэй):
1 дүгээр байр: П.Гэрэлмаа Ховд их сургууль
2 дугаар байр: А.Түмэнбаяр АШУҮИС-ийн Говь-Алтай АУС
3 дугаар байр: Б.Мөнхгэрэл МУИС-ийн Завхан сургууль
Ширээний теннис (Хос):
1 дүгээр байр: Б.Билгүүн, П.Гэрэлмаа Ховд их сургууль
2 дугаар байр: А.Бямбабаяр, А.Түмэнбаяр АШУҮИС-ийн Говь-Алтай АУС
3 дугаар байр: Б.Лхагва-Очир, Б.Мөнхгэрэл МУИС-ийн Завхан сургууль
Модон бөмбөг (эрэгтэй):
1 дүгээр байр: Э.Хатансайхан Ховд их сургууль
2 дугаар байр: Д.Мөнхзул Ховд их сургууль
3 дугаар байр: А.Наранбаяр АШУҮИС-ийн Говь-Алтай АУС
Модон бөмбөг (эмэгтэй):
1 дүгээр байр: С.Анхцэцэг Ховд их сургууль
2 дугаар байр: М.Азжаргал Ховд их сургууль
3 дугаар байр: Х.Дуламсүрэн АШУҮИС-ийн Говь-Алтай АУС
Модон бөмбөг (Баг):
1 дүгээр байр: С.Анхцэцэг, М.Азжаргал, Э.Хатансайхан, Д.Мөнхзул Ховд их сургууль
2 дугаар байр: Х.Дуламсүрэн, Л.Ариунбуян, А.Наранбаяр, А.Эрдэнэдаваа АШУҮИС-ийн Говь-Алтай АУС
3 дугаар байр: З.Хонгорзул, н.Оюундэмбэрэл, Н.Ганхүү, Г.Нямтөгс МУИС-ийн Завхан сургууль
Шатар (эрэгтэй):
1 дүгээр байр: Э.Энх-Амар АШУҮИС-ийн Говь-Алтай АУС
2 дугаар байр: Б.Энхбаяр Ховд их сургууль
3 дугаар байр: Б.Лхагвасүрэн МУИС-ийн Завхан сургууль
Шатар (эмэгтэй):
1 дүгээр байр: Ц.Болорцэцэг Ховд их сургууль
2 дугаар байр: М.Пүрэвням МУИС Завхан сургууль
3 дугаар байр: С.Бадамсүх АШУҮИС-ийн Говь-Алтай АУС
Гоцлол бүжиг:
1 дүгээрбайр: Д.Аягүль АШУҮИС-ийнГовь-Алтай АУС
2 дугаарбайр: Х.ӨнөрчимэгХовдихсургууль
3 дугаарбайр: Б.Нандин-ЭрдэнэМУИС-ийн Завхансургууль
Гоцлолдуу:
1 дүгээр байр: Б.Энхзул АШУҮИС-ийн Говь-Алтай АУС
2 дугаар байр: Д.Одсүрэн Ховд их сургууль
3 дугаар байр: н.Бямбаноров МУИС-ийн Завхан сургууль
Гоцлол хөгжим:
1 дүгээр байр: С.Амаржаргал Ховд их сургууль
2 дугаар байр: Т.Халиунаа МУИС-ийн Завхан сургууль
3 дугаар байр: Г.Бурмаа АШУҮИС-ийн Говь-Алтай АУСургууль
Язгуур урлаг:
1 дүгээр байр: Б.Буянзаяа Ховд их сургууль
2 дугаар байр: Б.Лодойсамбуу АШУҮИС-ийн Говь-Алтай АУСургууль
3 дугаар байр: Б.Далхжав МУИС-ийн Завхан сургууль
Оюутан мисс:
1 дүгээр байр: Б.Сэлэнгэ АШУҮИС Говь-Алтай АУСургууль
2 дугаар байр: Ж.Баяржаргал Ховд их сургууль
3 дугаар байр: Г.Содгэрэл МУИС-ийн Завхан сургууль
Эрдэм шинжилгээний хуралд:
1 дүгээр байр: Б.Ариунзаяа Баянхонгор аймгийн Худалдааны Үндэсний Дээд сургууль
2 дугаар байр: Х.Еркегүл АШУҮИС-ийн Говь-Алтай АУСургууль
3 дугаар байр: Д.Тунгалаг МУИС-ийн Завхан сургууль
Тусгай байр: Б.Мөнх-Эрдэнэ Ховд их сургууль
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО
АҮШУИС-ИЙН ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН САЛБАР СУРГУУЛЬ