Гванжугийн Универсиад 2015 наадмын сагсан бөмбөгийн тэмцээний Монголын багийн хуваарь



БНСУ-ын Гванжу хотноо болох Универсиад наадамд оролцох Монголын баг тамирчдын хэсгийн тоглолтын хуваарь:

Нэг. 07 дугаар сарын 04 нд 14:30 цагаас Мексик-Монгол (Ёонван спортын ордонд)

Хоёр. 07 дугаар сарын 05 нд 20:30 цагаас Монгол-Монтенегро (Гванжугийн Их сургуулийн спортын ордонд)

Гурав. 07 дугаар сарын 06 нд 14:30 цагаас Монгол-ОХУ (Гванжугийн Их сургуулийн спортын ордонд)

Дөрөв. 07 дугаар сарын 08 нд 17:30 цагаас Канад-Монгол (Ёонван спортын ордонд)

Тав. 07 дугаар сарын 09 нд 12:30 цагаас Монгол-Швед (Муан спортын ордонд) тус тус тоглохоор хуваарь гарчээ. Монголын баг Б хэсэгт дээрх 6 багтай тойргоор тоглохоор хуваарь таарсан ба бүх дөрвөн хэсгийн 6 багаас зөвхөн 4 баг шалгаран гарч цаашид хасагдах журмаар тоглох юм. Сагсан бөмбөгийн тэмцээн 07 сарын 13-ныг хүртэл үргэлжилнэ.