Гандболын тэмцээний сугалаа явагдлаа.
Монголын оюутны спортын V наадмын гандболын тэмцээн 11 сарын 09-12-нд Буянт-Ухаа спортын төв ордонд болно. Гандболын спортын тэмцээн нь сагсан бөмбөгийн спортын дараа явагдах наадмын хоёр дах албан ёсны төрөл болон наадмын хөтөлбөрт орсон билээ.Гандболын тэмцээний техникийн зөвлөгөөн болон сугалаа Спортын төв ордонд өчигдөр явагдаж 24 багийн төлөөлөгчид оролцлоо.
Наадмын гандболын тэмцээнд оролцох багуудад ямар нэгэн рейтингийн босго тавиагүй, шууд оролцох журмаар явагдаж байгаа бөгөөд энэ тэмцээнд эрэгтэй 13 баг, эмэгтэй 11 багийн тамирчид сугалаанд оролцлоо. Одоо сугалааны үр дүнг танилцуулья.
Эмэгтэй багуудын сугалаа:
А хэсэг: 1.Мон-Алтиус ДС 2.ИЗОУИС 3.МУБИС
В хэсэг: 1.ҮБХИС 2.ДХИС 3.АШУҮИС 4.ҮБТДС
С хэсэг 1.ХААИС 2.ШУТИС 3.МУИС 4.Рояаль ОУИС
Эрэгтэй багуудын сугалаа:
А хэсэг: 1.ШУТИС 2.МУБИС 3.МҮИС 4.ХААИС
В хэсэг: 1.Аварга ДС 2.АШУҮИС 3.ҮБХИС
С хэсэг: 1.Мон-Алтиус ДС 2.Рояаль ОУИС 3.ИЗОУИС
D хэсэг: 1.МУИС 2.ДХИС 3.ҮБТДС
Гандболын багууд хэсэгт хуваагдан тоглож, хэсгээс цааш шалгаран, медалийн төлөө тоглох юм. Буянт-Ухаа спортын ордон нь гандболын спортын стандартын 40м х 20м зориулалтын талбайтай улсын хэмжээний ганцхан ордон билээ. Монголын гандболын холбоо нь Олон улсын гандболын холбооны тусгай шалыг энэ тэмцээнд тавьж, тамирчдаа тоглуулахаар бэлтгэсэн байна.