Волейболын тэмцээний техникийн зөвлөгөөн болно
Монгол улсын оюутны аварга шалгаруулах волейболын тэмцээний техникийн зөвлөгөөн, мандат олголт 2016 оны 02 сарын 29 нд 14:00 цагаас Спортын төв ордны 4 давхарын хурлын өрөөнд болно. Их, дээд сургууль, коллежууд багаа бүрдүүлэн, албан ёсны мэдүүлгээ гарган багийн дасгалжуулагч, тамирчны овог нэр, хүйс, нас, төрсөн он, сар, өдөр, оролцох спортын төрлийн зай, жин, үндсэн байгууллага, эрүүл мэндийн дүгнэлтийг тусган их, дээд сургуулийн захиралын гарын үсэг тамгаар баталгаажуулан техникийн зөвлөгөөн дээр авчран мандат авна.
Мандатын комисс нь доорх бичиг баримтыг шалгаж мандат олгоно.Үүнд:
а/. Тухайн улсын иргэн эсэх, төрсөн он, сар, өдөр, оршин суугаа газар
б/. Тухайн их, дээд, сургуулийн оюутан эсэхийг тодорхойлно.
в/. Сургалтын төлбөр төлсөн баримт үзнэ.
г/. Багийн мэдүүлэг /спортын цол зэрэг, эрүүл мэндийн байдал, даатгалтай эсэх/
Тухайн сургуулийн баг тамирчдаа оролцуулж буй байгууллагын төлөөлөгчид оюутны иргэний үнэмлэх, оюутны үнэмлэх, сурлагын дэвтэр, эрүүл мэндийн даатгал, 3х4 хэмжээний 2% цээж зураг авчирч мандат авна. Хугацаа хоцорсон баг тамирчдад мандат олгохгүй ба гишүүнчлэлийн төлбөрөө тэмцээн эхлэхээс өмнө төлөөгүй сургуулийн тамирчдыг тэмцээнд оролцуулахгүй болохыг анхаарна уу.
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО