ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ТЕХНИКИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.



Монгол Улсын Оюутны аварга шалгаруулах 2016 оны волейболын тэмцээний техникийн зөвлөгөөн 2 сарын 29 нд болж 11 их, дээд сургуулийн эрэгтэй 11, эмэгтэй 11 багийн 264 оюутан тамирчид оролцохоор мандатаа авлаа.

Тэмцээнийг Монголын оюутны спортын холбоо, Олон улсын Улаанбаатарын их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль хамтран 3 дугаар сарын 4-8 нд зохион байгуулахаар боллоо. Энэ удаагийн оюутны улсын аваргын волейболын тэмцээнийг МОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, ШУТИС-ийн багш С.Энхтуяа хариуцан явуулах юм. Тэмцээний эхний 3 байр эзэлсэн баг тамирчдыг Оюутны улсын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөлөөр шагнаж урамшуулна.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО