БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ


Монголын Оюутны Спортын V наадамд оролцож байгаа оюутан, тамирчид, багш, дасгалжуулагч, төлөөлөгч Та бүхэндээ Монгол Улсын Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны яамны нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлэн мэндчилье. 

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны  183 дугаар тогтоолоор баталсан “Улсын хэмжээний спортын наадам зохион байгуулах журам”-д зааснаар Монголын оюутны спортын наадмыг 2 жил тутамд зун, өвлийн төрлөөр 2020 оноос эхлэн зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Монгол Улсын Засгийн газраас хүүхэд залуучуудыг биеийн тамир, спортоор хичээллэхийг дэмжих, урамшуулах, энэ чиглэлийн хичээлийн сургалтын хөтөлбөр, агуулгыг сайжруулах, бодлого баримтлан ажиллаж байна. 

Монголын Оюутны Спортын V  наадам нь Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 онд үйл ажиллагааны хөтөлбөрт боловсрол, биеийн тамир, спортын чиглэлээр тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх, оюутан залуусыг биеийн тамир, спортоор хичээллэх идэвх сонирхолыг нэмэгдүүлэх, оюуны болон бие бялдрын зөв хөгжилтэй, эрүүл чийрэг боловсон хүчнийг бэлтгэх, оюутны чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна. 

Монголын Оюутны спортын V наадамд оролцож байгаа их, дээд сургууль, коллежийн хамт олон, оюутан залуус, багш дасгалжуулагч нартаа спортын өндөр амжилт хүсэн ерөөе. 

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД              Л.ЦЭДЭВСҮРЭН