БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ


Монголын оюутны спортын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайханг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч болсонд баяр хүргэсэн олон мэндчилгээ гадаадын орнуудаас өнгөрсөн долоо хоногт МОСХ-нд ирлээ. Түүнчлэн ОУОСХ-ны болон Азийн ОСХ-ны вэб хуудас болон фэйсбүүк, твитерт энэ талаар мэдээг англи, франц хэлээр орчуулан гаргасан байна. Үүний дотроос ОУ-ын оюутны спортын холбоо, Азийн оюутны спортын холбоо, БНХАУ-ын Оюутны спортын холбооны баярын мэндчилгээг та бүхэндээ энэ удаа толилуулья.

ОУОСХ-ны Ерөнхийлөгчийн мэндчилгээний орчуулгыг хүргэе.

Монголын оюутны спортын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Доржсүрэнгийн Жаргалсайханд

Эрхэм хүндэт Д. Жаргалсайхан танаа,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар " Монгол Улсын Гавъяат Дасгалжуулагч" –ийн эрхэм хүндтэй цолоор саяхан шагнуулсан танд чин сэтгэлээсээ баяр хүргэж байна.

Та оюутны спортын үйл хэрэгт үнэнхүү хүсэл тэмүүлэлтэйгээ харуулсаар ирсэн бөгөөд олон жилийн турш үндэсний болон тив, олон улсын оюутны спортын арга хэмжээнүүдэд маш идэвхтэй оролцож, чухал үүргүүдийг амжилттайгаар гүйцэтгэсэн билээ.

Олон улсын оюутны спортын холбоо нь харилцан ойлголцол, хүндлэлийн үндсэн дээр, хамтын үйл хэрэгтээ зүтгэхэд таньтай болон Монголын оюутны спортын холбоотой үнэ цэнэтэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхэд эрмэлзэл дүүрэн байна.

Олон улсын оюутны спортын холбооны Ерөнхийлөгч Олег Матыцин