АЭРОБИК ГИМНАСТИКИЙН “УНИВЕРСИАД-2017” АВАРГУУД ШАЛГАРЛАА
Монголын оюутны спортын “Универсиад-2017” IV дүгээр их наадмын аэробик гимнастикийн аварга шалгаруулах тэмцээн 2017 оны 04 сарын 27-28-нд Улаанбаатар хотноо Шинжлэх ухаан технологийн их сургуулийн спортын төв зааланд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэхүү спортын хувьд оюутан залуучуудын дунд өргөн дэлгэр хөгжсөн, гадаад орнуудад болсон олон улсын тэмцээнд Монголын оюутан залуус өндөр амжилт гаргаж байгаа учир наадмын хөтөлбөрт 2 дах удаагаа ийнхүү орж явагдлаа. Тэмцээн эмэгтэй, эрэгтэйганцаарчилсан төрөл, хосын төрөл, гурвалсан төрөл, степ аэробикийн нийт 5 төрлөөр явагдсан юм. Наадмын энэхүү төрлийн тэмцээнд 9 их, дээд сургуулийн 112 тамирчин, 9 дасгалжуулагч, 16 шүүгч, 6 албаны хүн нийт 143 хүн оролцлоо. Тэмцээнийг олон улсын зэрэгтэй шүүгч нар удирдан явуулсан ба ерөнхий шүүгчээр ОУ-ын шүүгч Б.Оюун ажилласан байна. Одоо наадмын медальт тамирчид, багаа танилцуулья.
Эмэгтэй ганцаарчилсан төрөлд:
1-р байр Б.Ичинхорлоо МУБИС /18.383 оноо/
2-р байр Э.БатмааҮБТДС /17.150/
3-р байр З.Ариунзул МУИС /16.350/
Эрэгтэй ганцаарчилсан төрөлд:
1-р байр У.НасанбаярҮБТДС /21,250 оноо/
2-р байр Э.Маналсүрэн МУБИС /18,600/
3-р байр А.Мөнхбаясгалан Мон-Алтиус /18,133/
Хосын төрөлд:
1-р байр Э.Батмаа, О.Содгэрэлхоёул ҮБТДС /18.783 оноо/
2-р байр Э.Маналсүрэн, Г.Саранцацрал МУБИС /18.417/
3-р байр З.Ариунзул, Г.Сайнбилэг МУИС /16.350/
Гурвалсан төрөлд:
1-р байр У.Насанбаяр, О.Содгэрэл, Н.Мөрөнгурвуулаа ҮБТДС /19.733 оноо/
2-р байр Б.Ичинхорлоо, С.Дэлгэрмаа, Г.СаранцацралМУБИС /17.983/
3-р байр Д.Баярмаа, А.Номин-Эрдэнэ, Г.СайнбилэгМУИС /16,567/
Степийн төрөлд:
1-р байр О.Содгэрэл, Н.Мөрөн, О.Эрдэнэдэлгэр, Л.Даваадорж, Б.Отгонтуяа, Э.Жавхлантөгс, Т.Энхмэдэх, О.Санчирнар ҮБТДС / 16.930 оноо/
2-р байр Б.Ичинхорол, С.Дэлгэрмаа, Г.Саранцацрал, Э.Маналсүрэн, М.Солонго, М.Мягмардарь, П.Болортуяа, Э.УранчимэгМУБИС /16.830/
3-р байр Д.Баярмаа, З.Ариунзул, Э.Энхмаа, Э.Өнөрчимэг, Р.Энхбилиг,А.Номин-Эрдэнэ, Т.Сумъяа, Э.Намуун МУИС /16.500/
Байгууллагын нэгдсэн дүнгээртэргүүнбайранд Э.Мөнх-Оргил дасгалжуулагчтай ҮБТДС /6 оноо/,2-р байранд Г.Болортулга дасгалжуулагчтай МУБИС /9 оноо/, 3- р байранд Д.Түмэнтөгс дасгалжуулагчтай МУИС /16 оноо/ авч эхний гурван байрт шалгарч, дасгалжуулагч багш нар нь алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо. Удаад нь 4-р байр ШУТИС /22 оноо/, 5-р байр Мон-Алтиус БТДС /23 оноо/, 6-р байр Аварга ДС /32 оноо/, 7-р байр ХААИС /33 оноо/, 8-р байр ҮБХИС /34 оноо/, 9-р байр МҮИС /37 оноо/ тус тус дараалсан байрыг эзлэв. Спортын төрөл бүрээс авсан оноогоор наадмын нийлбэр дүнг их, дээд сургууль бүрээр гаргаж, спортын шилдэг ИДСургуулиудыг БСШУСЯам, ЗГХА-БТСГазар, МОСХолбооноос шалгаруулан зарлаж, шагнах урамшуулалтай тул сургууль бүр оноо, байраа ахиулахын төлөө шамдан өрсөлдөж байсан юм.
Тэмцээний ёслолын үйл ажиллагаанд БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын газрын мэргэжилтэн, Универсиад наадмын Зохион байгуулах хорооны гишүүн Д.Эрдэнэсүрэн, МОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, доктор Л.Гүндэгмаа, Л.Эрдэнэпүрэв нар болон их, дээд сургуулийн удирдлагууд, багш, дасгалжуулагч нар оролцов. Наадмын энэхүү тэмцээнээс шалгарсан зарим тамирчдыг 2017 он 9 сарын 17-25-нд БНХАУ-д болох Азийн оюутны аварга шалгаруулар чирлидингийн анхдугаар тэмцээнд оролцуулахаар Монголын оюутны спортын холбоо, Монголын гимнастикийн холбооноос шалгаруулсан байна.
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН “УНИВЕРСИАД” ИХ НААДМЫН ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО